Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын нээлтэд Х.Баттулгын андууд оролцож байна

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт болж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг 2020 онд эхлүүлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК ажилласан.
Нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан оролцож байна. Мөн экс Ерөнхийлөгч Х.Баттулгын андууд оролцож байгаа юм. Тодруулбал,
Захиалагчаар "Тавантолгой төмөр зам” ХХК ажилласан.
"Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн баатар” гэгдэж байсан тус компанийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал ч зохих шагналаа авсан.
Гүйцэтгэгчээр "Бодь интернэшнл" групп ажилласан.
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, өнөөгийн Богд хаан төмөр зам дээр хүртэл үнэмлэхүй нөлөөтэй оролцож буй Голомтын гэгддэг Д.Баясгалан Гавьяат эдийн засагч болсон түүхтэй.
Санхүүжүүлэгчээр “Эрдэнэс Тавантолгой” компани ажилласан.
Засгийн газарт шууд харьяалагддаг “Эрдэнэс Тавантолгой” компаниас төмөр замын мөнгө гарсан. Энэ утгаараа Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад түүний хүмүүс нь “Эрдэнэс Тавантолгой”-н Б.Ганхуягийн учрыг олох гэж эцэстээ Гавьяатаар энгэрийг нь цоолсон.
Хөшигний ард төмөр замын ажил гүйцэтгэж, шийдвэр гаргаж, гарын үсэг зурж буй МТЗ-ын захирал Р.Батсүх, “Тавантолгой төмөр зам” компанийн захирал Н.Удаанжаргал, “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага Б.Ганхуяг нар Х.Баттулгын нэрээр мөнгөний зарцуулалтад өндөр нөлөөтэй оролцсон гэгддэг билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Heden luivarchid niilj buteen baiguulalt neriin door ulsiin hurungiig huvaaj idsen um bizdee?
хэдэн жил барих гэлдэрэв тэгэхэд наушиKаас замын үд хүртэл хоёр жил гаруй энэ төмөр замыг барисан шүү дээ даанч хэрэг алга
Дарханы зам энэ2 гэж гацсан гацаасан ажил бнаа энэнээс болж ард түмэн л хохирно дарга нар хожино
Цаазаар аваач хулгайч луйварчин урвагч нарыг
Ali 2008 ond exleed 2012 ond ashiglaltad orox baisan tumur zamiig tank gej gatsaagsad etsest ni ulsiig xoxirooj xoxirooj uursduu olon jiliin daraa barisan ner zuudeg baix ni. Xugjliig gatsaagsad bol ed nar yum baina.
Хятад руу гарж байгаа зам яагаад өргөн царигтай юм, бас танк уу...кк
ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ КОМПАНИЙ ХАХАЖ ЦАЦСАН МӨНГӨӨР ХИЙЖ БАЙГАА ЮМ ЧИНЬЬ ХИЙЛГҮЙ ДЭЭ . ИХ Ч ЗООС КАРМАЙЛАЙ БАЙЛГҮЙ ЭЗЭН НЬ ЯМАР ХАНАЖ ЦАДАХ БИШ БИРДИ
Энэ хэдийг яах уу, үнэхээр үү эсвэл