ЗГ: НДЕГ-ын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

НДЕГ-ын дарга Д.Зоригтыг ажлын байрандаа мөрийтэй тоглоом тоглосон үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл өнөөдөр цацагдсан. Тодруулбал, түүнийг мөрийтэй тоглодог гэх мэдээлэл Засгийн газар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авдаг 1111 тусгай дугаарт ирсэн байгаа юм.
Тэгвэл түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Засгийн газрын ээлжит хуралдаанаар НДЕГ-ын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өгсөн. Тухайн албан тушаалтан нь ажлын байран дээрээ мөрийтэй тоглоом тоглосон ёс зүйн зөрчлийн талаар иргэнээс 11-11 төвд ирсэн. Тиймээс олон нийт 11-11 төвд авлига албан тушаалтантай холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн мэдээлэл өгөхийг хүсье" хэмээн мэдээлсэн юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэлмэгдэл байв уу хариуцлага алдав уу
Үнэн бол хариуцлагааа үүрэх нь хувь хүний ухамсар иймэрхүү хоосон тархитануудаар яахав
iim detgelgvi huwiiin erh ashigaaa bodson ymnuuudiiig ywuuljil bsn ddeeeer Sarangerel said iiim ymiiig omooorooos yahawdeeee
Сарангэрэлтэй нь хамт явуул
merdel avgai khamt togloson yumuu khaashaa yum...