УЛС ТӨР

Ерөнхий сайд Хатан Хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр Лондон хотноо болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог Жавхлант Хатан Хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно.

Тэрбээр Цог Жавхлант Хаан Гуравдугаар Чарльзтай мэндчилж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ.  

Цог Жавхлант Хатан Хаантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд гадаад улс орны Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг өндөр, дээд түвшний 500 гаруй төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байна. Монгол Улс Британи Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд Британи нь барууны орнуудаас хамгийн түрүүнд манай улстай дипломат харилцаа тогтоосон, ардчилал шинэчлэлтийн үйл явцыг эхнээс нь дэмжиж ирсэн улс юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Чадвар
Чадвар

Энэ сэтгүүлчийн мэдээнүүд л их чанартай, цэгцтэй, ойлгомжтой юм

Цэцэг
Цэцэг

Эсгий хийх газар нохой хэрэггүй

Иргэн
Иргэн

Монгол улсыг тоохгүй шүү дээ. Монголчууд арьс өнгөний үзэл ба зиндаа гэдгийг ойлголгүй мөхөх замдаа хурдан явж байна. Төрийн албан хаагчдыг гадаад улсууд руу явахыг нь хориглоцгоо!

Зочин
Зочин

Муу нохой алсын оюоонд гэгчээр тийшээ явж зардал гаргах ямар хэрэг бна Манайх шиг ядуу буурай орнууд очихгүй л бша шдэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ нөхөр чинь бас АБЭгийн салах ёслолд оролцоно гээд байгаагүй билүү яаж нэг өдөр амжуулах гээд байна аа

Холбоотой мэдээ

Back to top button