УЛС ТӨР

Н.Учрал: “И-Монголиа”-гаас авдаг 74 тодорхойлолтыг нотариатаар батлуулах шаардлагагүй

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монголын Нотариатчидын танхим хамтран И-Монголиа системээр дамжуулан авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх тухай санамж бичигт өнөөдөр /2022.09.21/ гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай улсад замын түгжрэлээс гадна хүнд суртлын түгжрэл бий болчихсон. Энэ түгжээг тайлах цаг нь болсон. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем И-Монголиагаар дамжуулан авч буй лавлагаа тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй болж байна. Үүнд:

  • Иргэний үнэмлэх
  • Жолооны үнэмлэх
  • Төрсний гэрчилгээ
  • Гэрлэсний гэрчилгээ
  • Оршин суугаа хаягын тодорхойлолт
  • НДШ төлөлт
  • Нас барсны тодорхойлолт

гэхчлэн 74 тооны лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар батлуулах шаардлагагүй. Хэрэв аль нэг төрийн байгууллага, алба хаагчид шаардвал иргэний гомдол мэдээлэл хүлээн авдаг 1111 төвд мэдээлж болно. Бид гомдлын дагуу ажиллаж, шалгана" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
47896
47896
2022-09-21 11:25

хувийн байгууллагууд шаардв�##� яах юм, иргэд зөвхөн төрийхөнтэй харьцдаггүй шүү дээ

Зочин
Зочин
2022-09-21 11:28

bur shaardlagvi bolj baigaa gesen vg vv

Зочин
Зочин
2022-09-21 11:28

Дэмжиж байна

Зочин
Зочин
2022-09-21 11:28

Зөв шүү. Батлуулах байсан бол И монголиагаас аваад байх шаардлага байхгүй шдээ

Зочин
Зочин
2022-09-21 11:29

zow zow zow

Зочин
Зочин
2022-09-21 11:32

tegmeer dee

Зочин
Зочин
2022-09-21 11:33

Имонголид байгаа энэ бичгүүдээ л нэхэхээ больчихоо

Зочин
Зочин
2022-09-21 11:33

Тэгмээр дээ. Цахим Монгол гээд байгаа ш дээ

Зочин
Зочин
2022-09-21 12:56

Өдрийн мэнд. Зөв зүйтэй, бүтээлч ажил боллоо. Одоо хэрэгжүүлэх л үлдлээ. Амжилт

Цэцэгмаа
Цэцэгмаа
2022-09-21 13:10

Маш зөв санаа бна одоо мэргэжлийн хян�##�т гэдэг байгуулгыг татан буулгав�##� сайн л бна

иргэн
иргэн
2022-09-21 15:16

төрийн бүх эрх мэдэлтнүүд минь ээ нийтэд зарлаж амаараа гаргаж байгаа шийдвэрүүдээ зохих баримт бичигт тусгаж хэрэгжүүл

Зочин
Зочин
2022-09-22 21:52

Ажил хийсэн болж харагдах гээд жүжих юмаа. Сайд болох гээд хүлээж хүлээж �##�ь хэдийнэ бэлэн болсон ажлыг өөрөө хийсэн мэтээр зарлаж байнаа. Ард түмнийг басамжлахаа боль. Чи худлаа ш дээ.

Zochin
Zochin
2022-09-26 11:08

Ман заав�##� яам, сайд , төсөв шааж бж хийх бсым уу

Холбоотой мэдээ

Back to top button