УЛС ТӨР
Засгийн газар 14.00 цагт хуралдахаар товложээ

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаанаа хийдэг билээ. Гэхдээ өчигдрийн /2022.09.21/ хуралдаан хойшилж, өнөөдөр болгож хойшлуулсан.
Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лондонгоос ирээгүй байсан юм.
Тэрбээр энэ сарын 19-ний өдөр буюу өнгөрсөн даваа гарагт II Элизабет Хатан хааныг сүүлчийн замд нь үдэх Төрийн оршуулгын ёслолд Монгол Улсыг төлөөлж оролцож, Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн билээ.
Засгийн тэргүүн өнөөдөр /2022.09.22/ ирсэн бөгөөд 14.00 цагаас хуралдаж эхлэх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.