УЛС ТӨР

"Хүүхдийн мөнгийг 2023 оноос зорилтот бүлэгт өгнө"

Нийгмийн бодлогын байнгын хороо “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.09.26/ зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлгээр хүүхдийн мөнгийг хавтгайруулан тарааж буй байдлыг эргэн харж, 2023 онд танах тухай яригдсан нь анхаарал татах сэдвүүдийг нэг боллоо.

2021 оны байдлаар нийгмийн халамжийн зардал 2 их наяд төгрөгт хүрч, энэ нь төсвийн нийт зардлын 11.9 хувьд хүрээд байна. 2012 оноос хойш халамжид хамрагдаж байгаа иргэдийн тоо 550 мянгаас 2.5 сая болж, 4.6 дахин нэмэгджээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцох үеэрээ тэрбээр “Тиймээс цаашид халамжийг зорилтот бүлэгт шилжүүлэх шаардлагатай байна. Бид намрын чуулганаар 2023 оны төсвийг хэлэлцэнэ. Цар тахлыг даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэнийг эргэж харах шаардлагатай. Нийт дүнгээр 1.5 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгож байна. “Хүүхдийн мөнгө авмааргүй байна” гэдэг бизнес эрхлэгч, судлаачдын тоо байнга өсөж байгаа. Тиймээс ирэх жилийн төсвийн бодлогод Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно.

Сангийн сайд Б.Жавхлан "Хүүхдийн мөнгийг тодорхой шалгуурыг үндэслэн зорилтот бүлэгт чиглүүлэх, өндөр орлоготой хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс татгалзах өөрчлөлтийг 2023 оны төсвийн төсөлд тусган хэрэгжүүлнэ" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-26 12:36

хүүхдийн мөнгийг хадг�##�амж хэлбэрээр олгоосой.

Холбоотой мэдээ

Back to top button