УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Төсвийн алдагдлыг 1.5 их наяд төгрөгөөр бууруулна

Өнөөдөр /2022.09.28/ Засгийн газар ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай болон дагалдах бусад хууль тогтоомжийн төсөл"-ийг хэлэлцжээ. Хэлэлцсэ асуудлаар өргөтгөсөн мэдээлэл өглөө.

Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: "Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, 2023 онд эдийн засгийн ямар бодлого хэрэгжүүлэхээр байгаа вэ гэдэг асуудал хэлэлцлээ.

Хагас жилийн байдлаар манай улсын эдийн засгийн байдал 1.9 хувьтай байна. Эдийн засаг, хөгжлийн яам ДНБ 2.6 хувиар өснө гэж тооцож байна. Инфляц өнөөдрийн байдлаар 14.4 хувьтай байгаа.

2023 онд экспортын хэмжээг цар тахлын өмнөх үеийн түвшинд аваачих зорилго тавьж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд экспортын хэмжээ нэмэгдэж байгаа. Долоо хоногт 150 мянган тонн нүүрс гарч байна. Хоногт 120 мянган тонн нүүрс гарна гэж тооцвол 100 гаруй хоногт 1.8 тэрбум ам.доллар олох боломжтой.

Зээлийн үлдэгдэл сүүлийн хоёр сар тасралтгүй буурлаа. Өрхүүдийн бодит орлого буурч байна. Үүнийг дагаад хадгаламжийн хэмжээ буурч байна. Ард иргэд хадгаламжаа хэрэглээнд гаргаад эхэлчихсэн. Энэ удаагийн хямрал өмнөхөөс удаан үргэлжилж байна.

Мөнгөний бодлого чангарна, төсвийн алдагдлыг 1.5 их наяд төгрөгөөр бууруулна" хэмээлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button