УЛС ТӨР

Б.Жавхлан: 2023 оны төсвөөс 1 их наяд төгрөгийн хэмнэлт хийх боломжтой

Өнөөдөр /2022.09.28/ Засгийн газар ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай болон дагалдах бусад хууль тогтоомжийн төсөл"-ийг хэлэлцжээ. Хэлэлцсэ асуудлаар өргөтгөсөн мэдээлэл өглөө.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Бидний хамгийн эмзэг асуудал бол төлбөрийн тэнцлийн богино хугацааны шокноос улбаатай Монгол Улсын валютын нөөцийн богино хугацааны хомсдол. Үүний богино хугацаанд засах төсөв, мөнгөний бодлогуудыг авч хэрэгжүүлнэ. Хэрэв бид төлбөрийн тэнцлээ сайжруулах арга хэмжээнүүдийг авахгүй бол ирэх жил төлбөрийн тэнцлийн шок улам гүнзгийрч маш хүнд байдал үүснэ. Тийм учраас ирэх оны төсөв маш зоригтой алхам хийсэн төсөв болох учиртай.

Нэгдүгээрт, Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд батлагдсан төсвөөс 198 тэрбум төгрөгний хэмнэлт хийх боломжтой болсон. 2023 онд өргөн барьж буй төсвөөс 1 их наяд төгрөгийн хэмнэлт хийх боломж бүрдэж байна" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button