Дахиад хэдэн цэрэг амиа алдаж байж, Г.Сайханбаяр, Д.Ганзориг нар ам нээх вэ

Дахиад нэг цэрэг эрийн амь. Увс аймгийн цэргийн ангид 19 настай цэрэг амиа хорлосон байдалтай олдлоо. ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар нүд нь балай, чих нь дүлий хэвээрээ.
Нэг зуны дотор ЗУРГААН ээж аавын хөвгүүд, эх орны цэрэг эр зүй бусаар хорвоогоос явчихлаа.
2022.06-р сард: Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай З.Н 2022.06.16-ны орой Цэргийн төв эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн очиж, улмаар ходоодны мэс засалд орсон хэдий ч нас барсан харамсалтай хэрэг гарсан.
2022.07-р сард: "Зэвсэгт хүчний 167-р ангид хугацаат цэргийн алба хаагч Өмнөговь аймагт өндөр барилгаас унаж амиа алдсан.
2022.08.01 өдөр 017 дугаар ангийн дэд ахлагч 22 настай “З” Зэвсэгт хүчний 065-р ангийн хашаанд тогонд цохиулж нас барав.
2022.08.06 Дорнод аймагт байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч 21 настай Х усанд живж амиа алдав.
2022.08.07 Завхан аймгийн Тэс суман дахь хилийн цэргийн 0277 дугаар ангид Увс аймгийн Тариалан сумаас татагдсан 19 настай, байлдагч Б мод бэлтгэж байх үедээ модонд цохиулж, толгойн тус газраа гэмтэл авч ГССҮТ-д ухаангүй байдалтай байна.
2022.09.29 Хамгийн сүүлд Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид татагдаж, малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч боомилж амиа алдав.
Энх цагийн Монгол Улсын цэргийн алба хаагдчын амиа алдсан харамсалтай тоо. Зургаан цэргийн амь насны асуудалд Г.Сайханбаяр, Д.Ганзориг нар хэлгүй, дүлий мэт суусаар.
Г.Сайханбаярын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхимд гуйж үлдээсэн таван сайдын нэг. Түүний найз. Таавчигтай эхээс болж танхимаараа огцорч байсан Ерөнхий сайд байсны хувьд найздаа бага сага туршлагаасаа хуваалцаж, хариуцлага хүлээх зангарагтай байхыг захимаар.
Ямартай ч тэднийг огцруулж, өөрчилж, хариуцлага хүлээлгэж байж арми шинэчлэгдэх бололтой. Тэр болтол чухам дахиад хэдэн хүүхдийн амь хэрэгтэй юм бэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүх ерөнхий командлагч л дуу гармаарсан.
Хүрэлсүхээс чи найз Сайханбаярыгаа яаралтай аваачээ
Зарим нь хилийн цэрэг байна. Энд яамны сайд, штабын дарга хамааралтай биш дээ хуулиараа
ЗА ЗЗ ХҮРЭЛСҮХ НЭЭГ ИХ СҮРХИЙДЭЭ ТААВЧИГНЫ ДУУЛИАНААР ОГЦРООГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДӨЖ ГАРАХЫН ТУЛД НЭЭГ ИХ ЧУХАЛ ЦАРАЙ ГАРГААД БАЙСАН.ИЙМХЭН ЗҮЙЛИЙГ ОЙЛГОХГҮЙДЭЭ ИНГЭЭД БАЙГАА ГЭЖ ҮҮ? ЭНЭ САЙХАНБАЯР ГЭДЭГ ХУЛГАЙЧ ЁСТОЙ ХАР МӨРТЭЙ АЦ БАЙНА ЭНЭ ЛАЛАРЫГ САЙД БОЛСНООС ХОЙШ ОЛОН САЙХАН ААВЫН ХҮҮХДҮҮД АМИА АЛДЛАА ЧИ ОДОО ХЭДЭН БОР ЦЭРГИЙН АМИЙГ АВАХ ГЭЭД БАЙГАА АЦ ВЭ? ОГЦРООД УВСЫН ОТРЯДАД АХЛАГЧААР ЯВ ДАА ЭНЭ БОЛОХГҮЙ ШҮҮ
Яг үнэн
Архи уухаараа адгууснаас дор араншин гаргадаг тэнэг залуучууд үхэлд буруутай,малчин залуу шөнө дөлөөр /1-3 цагт/ аав руугаа утсаар залгаж юу хэлэх гэсэн юм бол,хажууд нь согтуу хүмүүс байсан юм байна. Анги,салбарт ажилладаг офицер,бага дарга нар муу ажиллаж байна.БХЯ-ны сайд шууд цэрэгтэй тулж ажилладаггүй,буруугүй.
Нас барсан байлдагчдад харамсал төрж байна. Ходоодны мэс засалд ороод нас барсан,барилын компани хүсэлтээр ажиллаж байгаад өндөр барилгаас унаж нас барсан, ангидаа тогонд цохиулж ,усанд живсэн байдлаар амиа алджээ. Малчин залуу амиа хорлоогүй гэж бодож байна
яагаад тэр боломжийн ажил төрөлтэй сайхан сэргэлэн залуу амиа егүүтгэв???Маш нууцлаг ээдрээтэй хэрэг.
Дотоодын цэрэг, хилийн цэрэг Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяалалд байдаг юм. П. Урнаа гэх сэтгүүлч охинд бичиж байгаа юмныхаа учрыг сайтар олж байж бич гэж захиж сургамжилья даа
Хүрэлсүхийн тавиул хөлдүү толгойлсон энэ нэг мал чадах юм байхгүй ээ.