Б.Бейсен гишүүний гэнэтийн ухаарал
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбоотой асуудал"-ыг оруулж ирж, хэлэцүүлж байгаа аж.
Эл хуралдаанаар МАН-ын гишүүдээс гадна АН-ынхан хатуу ширүүн байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, С.Ганбаатар, Б.Бейсен нар бухимдалтайгаар үгээ хэлэв.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: "Л.Батлут гишүүний ярьсанчлан бодит мэдээлэл ба статистик тоо зөрөөд байгаа. Баян-Өлгийд 481 ажлын байр бий болсон гэж байна. Би ийм ажлын байр хараагүй юм байна. Тэрбум тэрбумаар мөнгө зарчхаад үйлдвэр ч бариагүй, ажлын байр ч бий болоогүй. Төрийн мөнгө татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зарцуулж байна. Шүлхий нь хэрээс хэтэрчихсэн. Малчид маш хүнд байдалтай байна. Шуудай гурилын үнэ 80 мянган төгрөгт хүрчихлээ" хэмэлээ.
Баян-Өлгий аймгийн гурван гишүүн УИХ-ын чуулган дээр үг хэлэх нь тун ховор. Т.Аубакир хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр хааяа дуугарч харагддагаас бусад сэдвээр таг чиг. Х.Баделхан бол бараа сургаа ч харуулахаа байсан. Харин Б.Бейсен гэнэт ухаан орсон мэт энэ удаад байнгын хорооны хуралдаан дээр аймгийнхаа асуудлыг хөндөж, төсөв мөнгөний зарцуулалтыг шүүмжлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХӨӨШ БЕИКЭЭ ЧАМАЙГ МЭДЭХГҮЙ ТАНИХГҮЙ ЮМ БАЙНА ХААНААСАА ГАРААД ИРЭВЭЭ ХАРИН МАНАЙ БООЖГОЙ ГИШҮҮН ХААНА ЯВНАА ТЭР БОЛ ЭРХТНЭЭ ИЛ ТОД СУРТАЛЧИЛСАН ЖИНХЭНЭ МУЖИК БАЙЛАА.ХААНА МАНАРГАЖ ЯВАА БОЛ МИНИЙ ҮНЭНЧ ХАМ ЭЭДЭЭ МӨН БАХТАЙ ШҮҮ УКРАН ТҮС ШҮҮ ДЭЭ
М�##�ын шүлхийтэй тэмцэх, Хүний өвчлөлтэй тэмцэхэд зарцуулах Гадаад хандив тусламж, ЖДҮ Хөгжлийн банкны хөрөнгө мөнгө бүгд МАНамынхны Хулгайч луйварчдын гараар орж 6 дахь жилээ үдэж байхад Тэр хэрэгтнүүд нь *гэм зэмгүй мэт оодорч* Харин ч хожуу шүүмжлэл хүртэх төдий өнгөоч байгаа юм биш үү?