Г.Занданшатар: Д.Ганбат гишүүн битгий сандал ширээ булаацалдаж, чуулган үймүүл

Өнөөдрийн /2022.10.06/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд горимын санал хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат дахин чуулган үймүүлэв.
С.Ганбаатарыг индэр дээр үг хэлэх боломжийг таслан, сандал ширээний маргааны асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатарын өмнө очин үймүүлсэн юм.
Тэрбээр "Надад суух газар алга" хэмээн босч орилов.
Түүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар "С.Ганбаатар гишүүн түр хүлээж байгаарай. Д.Ганбат гишүүн сандал ширээ булаацалдаж чуулган үймүүлэхээ больё. Өөрийн чинь "Ц.Туваан гишүүнийн сандал дээр сууя" гэсэн хүсэлтийг Д.Тогтохсүрэн гишүүн зохицуулаад суллаж өгсөн биз дээ. Одоо битгий сандал ширээ булаацалдаж бай. Бүтэн хоёр жил булаацалдлаа. Чуулган үймүүлж байгаа Д.Ганбат гишүүнд сануулга өглөө. Одоо С.Ганбаатар гишүүнд үг хэлэх боломжийг олго" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд аравдугаар сарын 03-нд нээлтээ хийсэн намрын чуулганы эхний өдөр мөн л ийм үйлдэл гаргаж байв. Улмаар ирц бүртгүүлэх, үг хэлэх эрх бүхий картаа сугалж Г.Занданшатарт аваачиж өгсөн байдаг.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Картгүй новшийг гишүүнээс хас.
Энэ мал гэхэд малаас ч дор юмыг хөөчихөд яана даа төвөгтэй юмаа хүүр чинь
Энэ увайгүй нөхрийг их хурлаас хөөгөөч мэдрэл нь муудчихсан юм биш үү
Энэ ёр нь сандал ширээгээр яах юм гишүүн биш болсон биздээ үнэмлэхээ өгчөө биздээ бидон оо
Sandal ogson bna suugaavh
Ядаргаатай хуур вэ
Ганбатийг гудамжинд бүүр хөөгөөд гарга энэ тэнгээр юу хийх юм бэ