УЛС ТӨР
Намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр /2022.10.10/ хуралдана. Тодруулбал, Ардчилсан намын бүлэг 10:00 цагт, МАН-ын бүлэг 11:00 цагт тус тус хуралдахаар товложээ.
Мөн ажлын хэсгүүд дараах асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал,
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын мэдээлэл сонсно.
- мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг,
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсэг тус тус хуралдах тов байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.