Д.Тогтохсүрэн: Ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах эсэхийг ажлын хэсэг шийдвэрлэнэ
Өнөөдөр /2022.10.10/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаан нэг цагаар оройтож эхэллээ. Нэг асуудал хэлэлцсэн. 2023 оны Монгол Улсын төсвийн хуулийг дагаж орж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. ЭНэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.
Төсвийн хуулийг дагасан 102 хуулийн төсөл бий. Үүн дотор улсын төсөвтэй холбоотой 18 хууль, гүйцэтгэл засаглал болон төрийн хяналт шалгалтын тухай 82 хууль дагалдаж орж ирсэн. Намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар төсөв дагасан нийт 102 хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн гэлээ.
2023 оны төсөвтэй холбоотой ажлдын хэсэг байгуулагдаж байгаа. Энэ ажлын хэсэг ипотекийн зээлийн асуудлыг ярина. Ярих ёстой асуудлын нэг мөн. Ипотекийн зээлийг Монголбанк хэрэгжүүлж ирсэн. Энэ оноос Засгийн газарт шилжүүлж байгаа. Өмнө нь нэг хэсэг коюидын асуудалтай холбоотойгоор зээлийн эргэн төлөлтийг түр түдгэлзүүлж байсан. Одоо энэ асуудлыг Ажлын хэсэг шийдвэрлэнэ.
Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас оруулж иржээ. Тодруулбал, 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй тэтгэврээ тогтоолгоод үргэлжлүүлэн ажиллаад давхар цалин авч буй хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд оруулах юм байна. "Тэтгэврийн насанд хүрсэн бол ажлаасаа гарах ёстой. Энэ бол зарчмын хувьд зөв" хэмээлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.