УЛС ТӨР

Иргэдийнхээ 10 хувийг дүрвэгч, боол гэж нэрийдсэн Б.Баттөмөр гишүүний хатуу үг

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хэлсэн үг цахим орчинд анхаарал, маргаан татаж байна.

Тэрбээр "Аливаа зүйлд эрх ашгийн эрэмбэ гэж зүйл бий. Тухайлбал 4.2.5-д Сансар судлалыг хөгжүүлнэ гэж байгаа. Заа яах вэ, арван жилийн хугацаанд хөгжүүлэх л байх л даа. Пуужингийн технологийг хөгжүүлнэ, үндэсний хиймэл дагуул хөөргөнө. Хиймэл дагуул хөөргөөд.

Нөхөд минь, өнөөдөр Монгол Улсаас явж 300 мянган хүн боолын хөдөлмөр эрхэлж байна шүү. Энэ бол эдийн засгийн дүрвэлт байхгүй юу, нөхөд өө. Ажлын байраар хангая. Та нар хөрсөн дээрээ буугаач.

30 жил макро, микро эдийн засаг ярилаа. Гэтэл арай дэндүү, ийм юм оруулж ирж байна. Монгол Улсын жилийн төсөв 5-хан тэрбум ам.доллар шүү дээ. Гэтэл ийм юм хийгээд яваад байх юм. Сансарт хиймэл дагуул хөөргөхөөсөө өмнө өвчлөл дээр анхаараач. Солонгос, Энэтхэг, Турк руу түм түмээрээ явж байна шүү дээ. Тэнд оношлуулах гээд. Оношилгоогоо Монголд хийчихье.

Ажлын байрыг бий болгоё. Боловсролд мөнгө зарцуулъя" хэмээсэн байна.

Иргэдийнхээ 10 хувийг дүрвэгч, боолын хөдөлмөр эрхлэгч гэсэн эл үг үнэн бөгөөд хатуухан. Монголчууд мянга мянгаараа гадаад руу явж арай өндөр цалинтайгаар хөдөлмөр эрхлэхийг зорьдог болоод удаж байгаа нь үнэн. Нэмээд оношлогоо, эмчилгээ хийх гэж зуу зуугаараа гардаг болсон билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

юу нь буруу байгаан үнэн хэлжээ

Зоч
Зоч

Байгаагаар нь хэлнэ гэж энэ дээ.

Зочин
Зочин

Үнэн л хэлсэн байна. Үнэн үг хатуу......

Иргэн
Иргэн

ИЙМ ҮГ ХЭЛЭХГҮЙ ХУДЛАА ГОЁ БАЙГАА ГЭХ ЁСТОЙ ЮУ ККК, ХУЦВАА ХАРИН Ч ЗӨӨЛӨН ХЭЛЖ БИЕЭЭ ҮНЛЭГЧИДИЙН АРИМТАЙ БОЛЧИХСОН МОНГОЛ ШҮҮ ДЭЭ

зочин
зочин

Харин ч үнэг үг хэллээ. Энэ хүнээр сайд хийлгэчихмээр санагдчихлаа

Dimka
Dimka

Үнэн үг .

Зочин
Зочин

Боолын хөдөлмөр байхдаа яахав дээ . Ажилласан шиг ажилладаг өндөр цалин авахын тулд шүү дээ

Зочин
Зочин

Жинхэнэ үнэн гэж энэдээ яг л хэлсэн байна

Билгээ
Билгээ

Энэ бол яах аргагүй үнэн хэлж байна. Юун сансар судлал, хиймэл дагуул вэ? Одоо байгаа төсөв ба зөв хувиарлаж чадахгүй байж бас сансар судлал, хиймэл дагуулд мөнгө цацах гэж! Ээ мөн горгүй ээ.

иргэн
иргэн

та нарын арчаагүйг хараад суух юм уу луйварчидаа !!!!!!!амьрах л хэрэгтэй шдээ!!!!!та нар одоо ядууруу оруулчихаад юу хуцаад ард иргэдийг доромжилдог байна аа!!!!!!!!

Зочин
Зочин

Үнэн юм үнэнээрээ сайхан ш дээ зөв2 тэр мөнгөөрөө ажлын байраа нэмэгдүүлэх цалин хөлсөө нэмэгдүүлэх гадаадад бгаа залуусаа татаж ав

Зочин
Зочин

Маш зөв өнөөдөрийн бодит байдлыг ил тод хэлсэн байна.

Д Баярсайхан
Д Баярсайхан

"Үнэн үгэнд хүн ,дургүй,Үхэр унасан хүнд нохой ,дургүй"гэж үнэн гэдгээр бусдыг доромжилж,хийх юмгүй хүн шиг дэмий маргадаг аа УИХ-ын гишүүд больж үз.Ямар мэдэмхийрэгчийн тэмцээнд орж байгаа биш .Үг,хэлээ сайн бодож ярьж бай! Гишүүд гуай ..Өөрсдөө хуулиа зөвхөн, ард түмэндээ хэрэгтэй батлах хуулиа л уншиж оруулмаар байна шүү!?

Зочин
Зочин

Зөв л хэлж

Зочин
Зочин

Монголчуудын амьдралын eрөнхий дүр төрх ийм л байгаа.3сая гаруйхан хүнээ аятайхан амьдралаа аваад явчих цалинтай ажлын байраар хангаж чадахгүйн улмаас ард иргэд нь харийн орон руу дайжиж боолын хөдөлмөр эрхлээд явж байгааг төрийн эрх барьж байгаа санаатай хүмүүс юу гэж бодож явдаг юм бол энэ алдааг засахгүй юмуу.Ингээд байгаад байх юмуу.Яагаад ажлаа хийдэггүй юм.

Зочин
Зочин

Яг үнэн

Зочин
Зочин

Хулгай луйвараар хагартлаа баяжсан гишүүд сайд дарга нар ташуурч юү ярихаа мэдэхээ байж цээжээ дэлддэг болжээ.

Цэцэг
Цэцэг

Санал нэг зөв

Зочин
Зочин

Үнэн үг хэлсэн байна

Зочин
Зочин

Хатууч гэсэн үнэн үг хэлээд авлаашдээ үр хүүхэд ах дүүс найз нөхөд маань бүгд л дүрвэх тухай л ярьдаг болсоон

Зочин
Зочин

50 сая хүнээ хангалуун амьдруулчихаад гаднаас ажиллах хүч авч хар ажлаа хийлгээд тэднийг боломжийн сайхан амьдруулаад байгаа Өмнөд Солонгосын хажууд 3.0хан сая хүнээ тэжээж чадахгүй ядруухан амьдруулж байгаа төр засаг маань ичмээр юм даа. Сайхан залуусаа гадагшаа дүрвүүлээд дууслаа. 200хан мянган төрийн албан хаагчиддаа ядаж 3.0 сая төгрөгний цалин өгчихдөг болоосой доо!

Зочин
Зочин

Үнэн хэлсэн байна, хөрсөн дээрээ буусан бодлого боловсруулж хэрэгжүүл

Отгоо
Отгоо

Үг хатуу ч үнэнд тустай гэж хатуу ч үнэн л хэлсэн

Зочтн
Зочтн

Үнэн хэлсэн байна. Эмзэглэх хэрэггүй. Зарим нь эх орноо муулаад явж байдаг шүү дээ. Тэднийг эх орноосоо урвагчид гэж хэлмээр байна

Холбоотой мэдээ

Back to top button