УЛС ТӨР
Төсвийн хүрээний мэдэгдлийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаанаар "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Эл асуудлаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.
Хуулийн төслийг гишүүдийн 56.9 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.