УЛС ТӨР

Ж.Ганбат: Хүнд хоёр жилийг давчихсан тул "Ирээдүй өв сан"-д дахин гар хүрэхгүй

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: "Орон нутаг бие дааж төсвөө бүрдүүлж байгаа таван аймаг байна. Бие даасан таван аймаг маань зөвхөн засвар үйлчилгээ хийгээд зам, эмнэлэг барьж чадахгүй болж байна. Орон нутаг бие дааж хөгжих ёстой гэдэг бодлого чинь байхгүй болох юм биш үү? Өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аймгуудаа бусадтай адилтгаж, боомилсон төсөв оруулж ирж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Ирээдүй өв санг хүнд хэцүү үед ашиглана гэсэн. Одоо ийм л үед ашиглах хэрэгтэй юм биш үү" хэмээлээ.

Сангийн яам ТНБД Ж.Ганбат: Бололцоотой хүмүүс нь хүүхдийн мөнгөнөөс татгалзаач ээ гэдэг санал тавьж байгаа. Ирээдүй өв сангаас -ковид-19"-ийн үед хүүхдийн мөнгийг санхүүжүүлэхээр хууль баталсан. 2035 он хүртэл гар хүрэхгүйгээр хуримтлуулах хуулийн заалттай. Сүүлийн хоёр жилийн хүндрэлтэй нөхцөл байдлаа давчихсан. Давчихсан учраас энэ санд дахин хүрэхгүй" хэмээн хариуллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

2 жил хараа хяналтгүй ашигласан тул одоо БОЛНОО гэжээ .Ирээдүй өв сан бол дөнгөж төрсөн нялх балчир үрсэд зориулагдах мөнгө рболохоос ядарсан үедээ бүгдэд халамж болгон тараадаг МӨНГӨ биш ээ.Үг өгүүлбэр, утгыг нь сайн ойлгож хэрэглэх хэрэгтэй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button