УЛС ТӨР

"Төрийн албан хаагчдын нэмэгдлийг жил тутам олгодог болно"

Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2022.10.17/Төрийн ордонд хуралдлаа.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

Энэ үеэр Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж: "Ирэх онд төрийн алба хаагчдад олгох цалин, урамшууллын хувьд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

  1. Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгоно. 
  2. Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болно. Одоогоор 5-10, 10-15 гэсэн жилээр энэхүү нэмэгдлээ авдаг. 
  3. Төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл өгөх асуудлыг суурь зардал дээр нь 20 хувиар тооцож олгоно. Засгийн газрын тогтоолоор 100 хувиар олгох боломжийг гаргаж ирнэ гэсэн тооцоотой байна.
  4. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТЭҮ-гийн цалинг 6-8 хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирж байна. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдана.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button