Төрийн ордонд “Төсөв-2023” нээлттэй хэлэлцүүлэг болж байна

УИХ-аас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг танхим болон цахимаар өнөөдөр /2022.10.19/ Төрийн ордонд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс ирүүлсэн санал, асуултыг нэгтгэн танилцуулах аж.
Мөн “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөрт”, “Тогтвортой эдийн засаг”, “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлгээр үргэлжлэх юм байна.
2023 оны төсвийн төслийн онцлог нь эдийн засгаа тогтворжуулах, өрхийн эдийн засгийг бууруулахгүй байх, мөн өнгөрсөн онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын төслүүдээ ашиглалтад оруулахаар тусгасан. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн дийлэнх хувийг дуусгахаар тооцолсон.
Иргэдийн санал шүүмжлэл, бодит оролцоо, хяналтыг бий болгож, хамтдаа хуулиа санаачилдаг, төсвөө хэлэлцэн баталдаг болохын тулд цахим парламент буюу D-Parliament аппликейшнийг танилцуулаад байгаа билээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.