УЛС ТӨР
Засгийн газар: М.Ганхүлэгийг ХХААХҮ-ийн дэд сайдаар томиллоо

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Гэвч өнөөдөр /2022.10.21/ Засгийн газар ээлжит бусаар 14:30 цагаас хуралдаж эхэлсэн.
Хуралдаанаар ХХААХҮ-ийн дэд сайдаар М.Ганхүлэгийг томиллоо.
М.Ганхүлэг нь 1990 онд төрсөн "Ард контент групп"-ийн гүйцэтгэх захирал, 2019 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөх, 2020 оны есдүгээр сарын 22-нд МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаар намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлогын газрын даргаар томилогдсон байна. Мөн 2022 оны гуравдугаар сараас НАМОХ-ны ерөнхийлөгч, 2022 оноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын албаны гишүүн, зөвлөхөөр ажиллаж байсан.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм юуч мэдэхгүй амны нь салиа арилаагүй бацааныг дэд сайд болгоод арай л даварч хэтэрч байгаа юм бишүү. Сайн бодсон л байдаг байгаа даа. Энэ хүн таван хошуу малыг яаж маллаж хариулдагийг мэдэх болов уу. Мэдэхгүйл байхдаа зайлуул.
Юу ч гэж хэлмээр юм бэ? Хэлэх үг олдохгүй.
Ямар ч туршлагагүй цүнх баригчаар улсыг хөгжүүлнэ гэж байхгүй. Хүрэлсүх, Оюун-Эрдэний хажууд НАМОХ-ноос цүнх баригч нар л албан тушаал авдаг шудрага бус ёс тогтлоо