Ж.Бат-Эрдэнийн дэд сайдын суудлыг авах тактик хэрэгжив үү

Монголд сайд болох ийм амархан бас хурдан. Нүд ирмэхийн зуур. Тодруулбал, өчигдөр /2022.10.21/ МАН-ын Удирдах зөвлөл гэнэт ухаан орсон мэт хуралдав. Ингэхдээ ердөө 40-хөн минутад хоёрын хоёр асуудлыг хэлэлцээд санал нэгтэйгээр дэмжсэн юм.
- Нэгт: ХНХ-ийн сайдад Т.Аюурсайханыг дэмжив
- Хоёрт: ХХААХҮ-ийн дэд сайдад М.Ганхүлэгийг дэмжив
Тэдний хэн хэнийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оруулж ирж, намын удирдлагуудаар шуурхайлан дэмжүүлсэн процесс өрнөв. Т.Аюурсайханы хувьд сайд болох эртний амбиц нь биелсэн. Харин нөгөөх нь улстөрийн ертөнцөд гэнэтийн үйл явдал байлаа. Нам, намын сайн ахаа дагаад гурван жил гаруйн нүүрийг үзэж яваад гэнэт сайдын суудлын одыг атгачихсан гэж хэлэхэд болохоор.
Учир нь М.Ганхүлэг 2019 онд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга байхад зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн намтартай юм билээ. Ямартай ч нутгийн ахынхаа түлхээсээр суга дээшлэв.
Харин цаана нь ямар процесс өрнөсөн бэ гэдэг нь асуудал бий.
ХХААХҮ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ өдгөө цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байгаа билээ. 2022.10.11-ний өдөр шүүхийн байгууллагаас 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан. Одоо яг 11 хонож байна. ЗТХ-ийн дэд сайдаар ажиллаж байхдаа Дарханы замын хоёрдугаар багц ажлын явцад бусдад давуу байдал олгосон хэргээр шалгагдаж байгаа хэдий ч эцсийн шатны шүүхээр орж гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол улс биш ХЭНТИЙ УЛС болох нь дээ
Хэнтий байвал хэн ч хамаагүй