УЛС ТӨР

“Өргөө" амаржихаас халагдсан ажилчидтай уулзаж байгаа, удахгүй нээлттэй мэдээлнэ"

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гараг бүрт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Өнөөдрийн /2022.10.26/ ээлжит хуралдаан дуусч, 14:00 цагт мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-аас байгуулагдсан ажлын хэсэг "Өргөө" амаржих газарт ажилласан бөгөөд энэ үеэр захирал асан Ж.Энхцэцэг ирж уулзсан байдаг. Тус эмнэлэгт хийж буй хяналт шалгалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Засгийн газраас гарсан ажлын хэсэг маш нягт ажиллаж байгаа. "Өргөө" амаржих газрын ажилчидтай нэг нэгэнгүй уулзалт хийж, ажлаас чөлөөлөгдсөн ажилчидтай уулзаж, бодит мэдээллийг гаргахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар захирал асан Ж.Энхцэцэгтэй уулзсан. Ойрын хугацаанд ЗГХЭГ-аас гарсан Ажлын хэсэг дүнгээ нэгтгэж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Нөгөө талаас эрүүл мэндийн салбарт захиргааны хяналт шалгалт хийх үүрэг өгсөн. Үүний хүрээнд ЗГХЭГ-ын дэд дарга н.Бямбасүрэн ахалж ажилдаа ороод байна. Мөн эрүүл мэндийн салбар дотор байгаа ашиг сонирхлын зөрчлийг хянаж, шалгаж нэг талд нь гаргах хүсэлтийг Засгийн газраас АТГ-т бичи хүргүүлсэн" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Гуталт муур
Гуталт муур

За энэ хэд л үнэнийг хэлнэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button