Савтай сүү үйлдвэрлэгчид орц, найрлагын зөрчил гаргажээ

Хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц нэр хаяг өгсөн, хаяг шошгололтод А,В үнэлгээг зэрэг тусгасан зөрчлийг арилгуулна хэмээн Шударага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
ШӨХТГ-с шингэн сүү үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдийн зах зээлд нийлүүлж буй шингэн сүүний хаяг шошгололтын байдал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн.
Хяналт шалгалтаар “АПУ дейри” ХХК-ийн Цэвэр сүү, “Сүү” ХК-ийн Шинэ сүү гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь орц найрлага агуулгад тохироогүй, нэрнээсээ зөрүүтэй, “АПУ дейри” ХХК, “Сүү” ХК, “Монфрэш” ХХК-ийн үйлдвэрлэж буй зарим сүүний хаяг шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг зэрэг тусгаж хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зөрчил дутагдал илэрсэн ба энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж, 12 дугаар зүйлийн 12.9-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах,...хориглоно.” гэж заасныг зөрчсөн нь тогтоогджээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүчит шонхор захын худалдагч гараа хаана угаадаг вэ?
Монголд үнэн юм байхгүй.мөнгө ашиг олж л байвал хүний эрүүл мэнд огт хамаагүй.хүнс үйлдвэрлэгч,хууль сахиулагч гээд л шударга бусчуудын жагсаалт урт бичигдэнэ
Оргил сүлжээ дэлгүүрт 2 үнэтэй барааны жижиглэнгийн үнийг томоор бичүүлбэл шүтье. Томоор бичихгүй гэвэл зохих газрууд нь үйл ажиллагаа явуулах эрхийг нь хаах хэрэгтэй. Иймхэн асуудал шийдэгдэхгүй олон жил болж байна.