НИЙГЭМ

Үйл явдал: “Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай холбоотой мэдээлэл хийнэ

Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.00 цагт "Миллианум" зочид буудалд ХӨСҮТ-д "Нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээллийг бүрдүүлэх нь" сэдэвт Сүрьеэгийн лабораторын үндэсний  зөвлөгөөн болно.

11.00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын III улирлын тойм мэдээллийг танилцуулна. Санхүүгийн бус үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжааны болон виртуал хөрөнгийн үйлчилгээний талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгнө. Утас: 9119-7636

11.00 цагт: Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 92 дахь удаагийн арга хэмжээ болно.

09.00-12.30 цагт: Боловсролын ерөнхий газарт Дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”-ийн зөв туршлага, үйл ажиллагааг түгээх өдөрлөг болно. Өдөрлөгт аймаг, нийслэлийн ЕБС-ийн суралцагч, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, удирдах ажилтнууд цахим болон танхим хосолсон хэлбэрээр оролцоно.

11.00 цагт: АН-ын төв байр “Шонхор тауэр”-т тус намын “4/11 Мэдээллийн цаг”-аар Үндэсний бодлогыг хороо (ҮБХ)-ны хурлаас гарсан шийдвэр, АН-ын дэд дарга нарыг чөлөөлсөн болон бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 9100-0017

11.00 цагт: АТГ-ын гадна “Номин” группийн захирал Ш.Баярсайханы өмгөөлөгч н.Батсүх “Эрэл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбаттай холбоотой прокуроруудад авлига өгсөн гэх хэргийн талаар мэдээлнэ. 

11.30 цагт: Системийн өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдийн ээжүүдийн төлөөлөл төрийн 20 байгууллагаас "үгүй" гэх хариу авсан талаар мэдээлэл хийнэ. Утас: 96064973

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button