УЛС ТӨР
МАН-ын УЗ ирэх сарын 06-нд Бага хурлаа хийхээр товлолоо

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.11.08/ 11.00 цагт хуралдахаар товлож, дөнгөж сая дууслаа. Өнөөдрийн хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцлээ.
Нэгдүгээрт: Бага хурлын товыг хэлэлцжээ. Улмаар ирэх арванхоёрдугаар сарын 06-ний өдөр хуралдуулахаар товлосон байна.
Хоёрдугаарт: Дэлхийн социнтерний Дэд даргад Ц.Мөнх-Оргил гишүүнийг дэвшүүлэх асуудлыг хэлэлцээ.
Гуравдугаарт: МАН-ын гадаад харилцаатай холбоотой асуудлыг хэлэлцжээ.
Харин Боомт хариуцсан сайд болон УИХ-ын дэд даргын асуудлыг хэлэлцээгүй байна. УИХ-ын дэд даргын суудлыг Бага хурлын дараа хэлэлцэхээр болжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.