Сонин хачин

Сүүлийн 47 жилийн хугацаан дахь арваннэгдүгээр сарын хамгийн хүйтэн шөнө болов

Өнгөрсөн шөнө /2022.11.28-29/ агаарын  хамгийн бага температурын үнэмлэхүй утга Монгол орны нийт нутгийн 51 станц, өртөөдөд 1-7 градусаар эвдэгджээ.

Энэ нь 1975 оноос хойш ажиглагдаж буй тухайн өдрийн хамгийн хүйтэн шөнө байлаа. Тодруулбал, 1975 оноос хойш тохиолдож буй хамгийн хүйтэн арваннэгдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө байв.

Хамгийн хүйтэн нь Завханы Отгонд 43 градус хүрч хүйтэн хонолоо.

Нутгийн зүүн хагаст өмнөх шөнөөсөө 1-14 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Байдраг, Туул голын хөндийгөөр 38-43 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 33-38 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 27-33 градус хүйтэн хоносон байна.

Харин Улаанбаатар хот, Яармаг-Сонгины орчмоор 39 градус, бусад хэсгээр 30-35 градус хүйтэн хонов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Kca
Kca

За, бага шиг худлаа зал. Бүх зүйлд дур дураараа үнэлэлт, дүгнэлт өгдөг болж.

Зочин
Зочин

манай орон ийм хүйтэн учраас бид дэлхийн дулаарлын эсрэг тжмцэх шаардлагагүй. Дэлхий дулаарч байвал бидэнд хэрэгтэй.

Монгол
Монгол

Увс аймгийн Тэс сумын Шар Үзүүрийн боомт хамгийн хүйтэн шүү, миний ажиллаж байх үед өдөртөө 42-45 хэм, шөнөдөө 56 хэм хүрч хүйтэрдэг, хүйтэний манан татаад мөн ч чанга байдаг байж билээ

Холбоотой мэдээ

Back to top button