УЛС ТӨР

"Хүн төрөлхтөн сансар ярьж байхад, бид лаа чүдэнз зэхэх тухай шивнэлдэж сууна"

Баасан гарагийн /2022.12.02/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна

Хуралдаанаар "Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Ерөнхий сайдын мэдээлэл сонсож байна.

УИХ дахь цөөнхийг бүлгийг төлөөлж, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Хөгжлийг хөдөлгөгч түлхүүр байх ёстой ч, хөгжлийг боймлогч болж хувирсан нь эрчим хүчний салбар. 30 жилийн өмнө л тог хязгаарлана гэж яригддаг байлаа. Гэтэл урсгал засвараа ч хийж амжаагүй энэ салбар дахин ингэж яригдаж байна. Бид урагшаа биш арагш ухарч байна. Бизнес эрхлэхэд хамгийн их саад болж байгаа нь энэ салбар болж хувирлаа. Энэ бүхэн хатуу төрийн гар үзсэний л хар гай. Эрчим хүчний салбар багадсан гуталтай хүн шиг эдийн засгийн өсөлтийг барьж байна. Үе үеийн Засгийн газар мэдсээр ирсэн.

Таван байршил тогтоосон тавдугаар цахилгаан станц хаачив аа. Хууль тогтоох, хянах эрх мэдэл атгасан эрх баригчид та бүхнээс энэ салбарт анхаарахыг хүсье. Улсаараа дулаан, цахилгаангүй болох эрсдэл байгааг салбарын сайд нар нь мэдэгдсээр л байна. Ийм нөхцөлд үйлдвэрлэл хөгжих, эдийн засаг ярих даанч харамсалтай байна. Алдагдлын хэмжээ нэмэгдсээр дээд хэмжээнд хүрч байна. Хүн төрөлхтөн сансар эрхэс, робот ярьж суухад талын Монголчууд бид лаа чүдэнз зэхэх, гал алдахад яах тухайгаа тулга тойрон шивнэлдэцгээж сууна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-02 16:16

Яг зөв дүгнэсэн байна

Холбоотой мэдээ

Back to top button