УЛС ТӨР

Оффтейк гэрээг ил болгоно гэсэн арваннэгдүгээр сар ард үлдчихлээ, Ж.Ганбат дарга аа

Ж.Ганбат "Эрдэнэс Тавантолгой" компанийн бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилогдоод сар илүү болж байна. Томилогдож ирсэн цагаасаа л өөрийгөө "500 сая ам.долларын вальютын орлого олж ирэх, оффтейк гэрээнүүдийг ил болгох" гэсэн хоёр зорилготойгоо зарлаж байв.

Ам.доллар оруулж ирэх асуудалд ахиц гарсан тухай тайлангаа тавиад эхэлчихсэн.

Харин арваннэгдүгээр сардаа багтааж оффтейк гэрээнүүдийг үе шаттайгаар ил болгоно гэсэн. Гэвч амласан арваннэгдүгээр сар нь дуусаад тав хоночихлоо.

Үе шаттайгаар ил болгох асуудлынх нь араас ажиг сураг тавиваас "Улсын нууцаас гаргах хүсэлтээ тагнуулын байгууллагад гаргасан. Зөвшөөрвөл Засгийн газарт хүсэлтээ уламжлахаар зэхэж буй" гэх мэдээлэл дуулдав. Мөн гэрээний нөгөө тал болох харилцагч талтай ярилцаж байгаа гэх.

Эдгээр шат дамжлагуудын дараа нэг нууцын зэрэглэлээс гаргаж, БЭТ нь мэдээллэх юм байна л даа.

"Эрдэнэс Тавантолгой" компанид оффтейк нөхцөлтэй дөрвөн гэрээ бий. Үүний нэг нь маш нууцын, нэг нь нууцын зэрэглэлтэй гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 09:22

Энэ өөрөө луйварчин �########� ш дэ

Зочин
Зочин
2022-12-05 09:42

Энэ п�####�а худлаа пялдаг бна лээ шүү..

Зочин
Зочин
2022-12-05 09:42

Монголд ажилыг өөдтэй хийх хүн �##�гаа. Бас л өр.

Зочин
Зочин
2022-12-05 09:43

Эрх баригчдын дараагийн ээлж хоолонд орж байгаа байд�##�

Зочин
Зочин
2022-12-05 09:44

1072хувьцааны ноогдол ашгаа өгчөөч

Зочин
Зочин
2022-12-05 09:44

Энэ жоохон худ нөхөр байхаа

Иргэн
Иргэн
2022-12-05 12:02

Төр,, түмний юмыг нууж хааж зардаг ямар тэнэг ёс Монголд тогтчихсон юм бэ? Урнаа сэтгүүлч ээ. хэдэн оноос эхлэн нууцын гэрээгээр гадагш юм зардаг болсныг мэдмээр байна. Зарахдаа нууж байгаа юм чинь, орлого нь бас л нууц юм байна л даа. Энэ бол асар том хулгай, луйвар. Энийг задлаж, иргэд ядахдаа , хулгайчдаа таньдаг болмоор байна.

оро
оро
2022-12-11 20:25

Урнаа сэтгүүлч Зүрхний хэлээр гэж ном гаргасийнуу Д.Дамдинжав найрагчийн Зүрхний хэл гэж ном бий. Нэр нь хүртэл дуурайм�##� уу гүй юу

Холбоотой мэдээ

Back to top button