Нийгэм мэдээ
Хөлдөх аюулд байсан таван иргэнийг аварчээ

Завхан аймгийн төвөөс 100 км зайд, Алдархаан сумын Өгөөмөр багийн Бумбын эрэг гэх газарт Портер загварын автомашин элсэнд суусан гэх дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 5-ны 02.19 цагт тус дуудлагыг хүлээж авсан байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчдыг очиход 35 хэмийн хүйтэнд таван иргэн осгох эрсдэлтэй байжээ. Тэдэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, авран хамгаалсан байна.
Хүйтний эрч чангарч буй эдгээр өдрүүдэд эрүүл мэнд, аюулгүй байдалдаа сайтар анхаарч, холын замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангана уу.
Н.АННА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.