"У.Хүрэлсүхийн" нэрлэж байсан "нүүрсчин"

Гарчигтаа Ерөнхийлөгчийн нэрийг кавичк ашиглаж хийснийг уншигч та анзаарсан байх. Хувирсан үгийг бичихдээ кавичк ашиглаж болдог. Одоогоос таван жилийн өмнө буюу 2017 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байсан учир ийн нэрийг нь ашиглав.
Таван жилийн өмнөх огноог дурдсан нь учиртай. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үедээ УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай ширүүн гэгч маргалдсан.
Гишүүн Ж.Мөнхбат Байнгын хороо болон чуулганы танхимд нэлээд сүржин мэдэгдэл хийж энэхүү маргааныг дэгдээж байв.
Тэрбээр “Сангийн сайд болж байгаа Ч.Хүрэлбаатар гэр бүлийн гишүүд, өөрийн туслахын оролцоотойгоор “Хотгор шанага” гэх компаниар дамжуулж стратегийн ач холбогдол бүхий ордыг гадаадынханд зарсан бүх баримт надад байна. Энэ бол үнэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай намын бүлгийн хоёр нөхрийг минь уул уурхайтай холбогдсон гэж гүтгэж сайдад нэр дэвшүүлээгүй хэрнээ стратегийн ордыг гадаадынханд зарсан Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болгох гэж улайран зүтгэж байгааг ойлгохгүй байна. Өөрийнх нь ярьсан зарчимд нийцэхгүй баймаар юм” гэв.
Өөрөөр хэлбэл шинээр бүрдүүлсэн танхимдаа Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар авсан нь Ж.Мөнхбатын эгдүүцлийг хүргэсэн.
Харин түүний энэ хариуд Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх "Дуугүй байгаарай. Муу бацааныг казино тоглоод явж байхад нь өөд татсан нь гай болж дээ. Чамайг нүүрсний хулгайч гэдгийг чинь мэднэ шүү" хэмээж байсан билээ.
М.Энхболдыг спикер байхуйд "хэрэлдэхээ боль" гэсэн үгэнд нь орохгүйгээр хэрэлдсэн тэдний хооронд микрофоноос гадуур ийм яриа өрнөж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тухайн үедээ ш##гаагүй нь гэмт хргийг нуун дарагдуулсан шинжтэй бна
Намын дарга мэдэж бга##даа
Энэ нүүрсний хулгайчаа ш##гаач э Хүрэлсүх е сайд байхдаа эхэлж зарласан шдэ
Баримт нотолгоо байгаа юм уу?
Тэр хүмүүсийн нэрийг нууцлаад байгаа нь эд нар өөрсдөө холбоотой болоод байгаа байх