Б.Ганхуягийг ЭТТ-н захирал байхад "Хишиг арвин индустриал” ХХК 900 тэрбумын тендер авчээ

Нүүрсний хулгайн асуудлаар /2022.12.07-2022.12.08/-нд шилжих шөнө прокурорын зөвшөөрөлтэйгөөр найман хүнийг цагдан хорьсны дотор "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, "Хишиг арвин индустриал" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдорж нар багтсан билээ.
Урьдчилсан байдлаар, Б.Ганхуяг нь "Хишиг арвин индустриал" ХХК-иар дамжуулан мөнгө угаадаг байж болзошгүй нөхцөл байдлыг баримтад үндэслэн тогтоосон гэх мэдээлэл бий.
Тиймээс эл компанитай холбоотой тендерийн хамгийн их анхаарал татдаг.
Б.Ганхуягийн хувьд "Эрдэнэс тавантолгой” ХК-д 2016 оноос Тэргүүн дэд захирлаар, 2018 оноос Гүйцэтгэх захирлаар ажилласан. Гэтэл Б.Ганхуягийг Гүйцэтгэх захирал болсноос хойш “Хишиг арвин индустриал” ХХК “Эрдэнэс тавантолгой” ХК-тай асар өндөр үнийн дүнтэй хэд хэдэн гэрээ байгуулсан нь өдгөө tender.gov.mn сайтаас тодорхой харагдана.

Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэс тавантолгой" ХК-иас цаасан материалаар зарласан таван тендерт "Хишиг арвин индустриал" ХХК оролцож, 900 гаруй тэрбум төгрөг авчээ.
Зөвхөн ил зарлагдаж харагдаж байгаагаар энэ хэмжээний тендерийн мөнгө “Хишиг арвин индустриал” ХХК руу гулгасан нь, гэрээ байгуулсан нь Б.Ганхуяг нь өөртөө давуу байдал бий болгож, авлига авсан байж болзошгүй гэх.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ш##га баас гарна гээд байсан хосыг нь шувтар их юм гарнаа
Uls eh orniig mini tonon deeremdsen shunaliin buzruudiig harahaas Nvd horsoj bna Viliin vree edlene deee
Үнэн шүү дээ эндээс л томорсон компани
1072 яачихваа нээрээ
Ene muu jaltgar yumiig bariach mungugvu xishig ux bolomjgvi gej xutssan nuxut ene shvv
Одоо тэрбум биш их наяадаар нь иддэг болоод эхэлжээ
"Хишиг арвин индустри## гэж Ардчилсан намын Тулгатын компани шдээ