Нийгэм мэдээ

Хаягдал өөхийг 400 төгрөгөөр тооцож, ахуйн бараагаар сольж авч байна

"Өөхөө тушаая" аян ирэх хаврыг хүртэл өрнөж буй. Тодруулбал, айл өрхийн хэрэглэхгүй малын гаралтай бүх төрлийн өөхийг кг-ийг 400 төгрөгөөр тооцож, үндэсний үйлдвэрлэгч компаниудын ахуйн бараа бүтээгдэхүүнээр сольж авч байгаа.

Мөн аяны хүрээнд амралтын өдрүүдэд аль нэг хороолол хотхонд байршиж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд /12 дугаар сарын 10, 11/ Долоон буудалд очиж, өөх авах юм байна.

"Натурал Грасс Ланд" тосоо хайлуулж, техникийн тос болгон экспортолдог. Түүнчлэн хайлуулсан тосоо дотоодын саван үйлдвэрлэгчдэд болон БНХАУ руу экспортод гаргаж байна. Харин шимэлдэгийг фермерүүдэд гахайн хоолонд өгдөг юм байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-10 10:27

дээр үед авдаг байсан одоо дахин авч багйаа нь сайхан банйа

Холбоотой мэдээ

Back to top button