Тойм, анализУлс төрийн халуун сэдэв

Ил болсон гэрээ №3: ЭТТ 69.7 тэрбумаар хайгуул, судалгаа хийлгээд, гэрээний зарим дүнг түлшээр хийх заалт оруулжээ

Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн байгуулсан есөн оффтейк гэрээг улсын нууцаас гаргаад буй. Манай редакц тэдгээрийг цувралаар танилцуулж буй бөгөөд гуравдугаар цувралдаа Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгаа хийхээр байгуулсан гэрээг танилцуулж байна.


Гэрээг Д.Уужимсанаа, У.Хүрэлбаатар нар үзэглэжээ

Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байна. Сонгон шалгаруулалтад:

  1. "Элгэн" ХХК
  2. "Литопро" ХХК
  3. "Инженергеодези" ХХК
  4. "Эс Жи Эс Ай Эм И Монголиа" ХХК-иуд тэнцэж,"Түншлэлийн гэрээ"-ний үндсэн дээр хамтран ажиллахаар болжээ.

Улмаар гэрээг захиалагч тал болох ЭТТ ХК-ийн Д.Уужимсанаатай, "Элгэн" ХХК-ийн захирал У.Хүрэлбаатар гэрээг үзэглэжээ. Энэхүү гэрээ 2022.10.25-ны өдөр хийгдсэн байдаг.

Тайлбар: Гэрээг үзэглэсэн байдал

ГЭРЭЭНИЙ ДҮН ХЭД ВЭ?

Төслийн нийт санхүүжилт 69,763,999,500 төгрөг /Жаран есөн тэрбум долоон зуун жаран гурван гурван сая, есөн зуун ерэн есөн мянга таван зуу/.

Дээр дурдсанчлан дөрвөн компани "Түншлэлийн гэрээ" байгуулж, тендерт оролцоод, Тавантолгой ордын далд уурхайн хайгуул, судалгаа хийхээр болсон. Ойлгомжтой байдлаар тайлбарлах юм бол дээрх зурагт бичигдсэн ажлуудыг дөрвөн компани хувааж гүйцэтгэнэ гэсэн үг юм. Гэхдээ ЭТТ ХК-тай ажил гүйцэтгэх гэрээг үзэглэсэн "Элгэн" ХХК түншлэлийг төлөөлөн захиалагч талтай харилцах эрхтэй.

ДӨРВӨН КОМПАНИ АЖЛАА ХЭРХЭН ХУВААЖ АВСАН БЭ?

"Далд уурхайн хайгуулын өрөмдлөг"-ийг "Элгэн" ХХК 100 хувь дангаар

"Далд уурхайн хайгуулын цооног геофизик"-ийн ажлыг "Литопро" ХХК 100 хувь дангаар

"Далд уурхайн чулуулаг, хөрс, геотехникийн физик механикийн шинж чанар тодорхойлуулах шинжилгээ"-ний ажлыг "Инженергеодези" ХХК 100 хувь дангаар

"Нүүрсний техникийн шинжилгээ, нарийвчилсан шинжилгээ"-ний ажлыг "Эс Жи Эс Ай Эм И Монголиа" ХХК 100 хувь дангаар гүйцэтгэж, "Элгэн" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ашиг буюу үр шимийг хүртэнэ гэж гэрээнд тусгажээ.

ТӨЛБӨРӨӨ ЯАЖ ХИЙХ ВЭ:  ЭТТ ХК төлбөрөө нүүрсээр хийнэ гэх агуулга гэрээнд тусгагдаагүй байна. Төгрөгөөр хийх бололтой.

Гэрээнд тусгаснаар бол:

  • Гэрээний үнийн дүнгийн 30 ХУВЬ болох 20,929,199,850 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 10 хоногт багтаан төлнө.
  • 70 ХУВЬ болох 48,834,799,650 төгрөгийг гүйцэтгэгчийн сар бүрийн ажлын гүйцэтгэлээр тооцон олгоно гэжээ.

Гэхдээ гэрээний нэг заалт анхаарал татаж буй юм. Тодруулбал, захилагч тал хайгуулын тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор шаардлагатай тохиолдолд гүйцэтгэгчийг түлшээр хангаж, төлбөрийг тухайн сарын гүйцэтгэлээс суутгаж авахаар гэрээнд тусгажээ. Үүнээс гүйцэтгэгчид ажлын хөлсийг нь шатахуунаар “бартердах” байдлаар өгч болох логик уншигдаж байна.

ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУДЫН ЭЗЭН: ЭТТ-тай дээрх гэрээг үзэглэж, ажил гүйцэтгэж буй компаниудыг хэн, хэн эзэмшдэг, тэдгээр компаниуд гэрээнд заагдсан шаардлагыг хангасан эсэхийг одоо уншуулна.

Нэг. "ЭЛГЭН" ХХК

Эл компани нь 2007.06.14-нд байгуулагдсан. Байгуулагдсан өдрөөс нь Түвдэнгийн Сүрэнжав, Уртнасаны Хүрэлбаатар нар хувьцаа нар хувьцаа эзэмшиж эхэлж. Үүнээс хойш нэг л хүн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж. Тодруулан хэлэх юм бол, 2020.01.07-нд Цогтбаярын Өнөрбаяр гэх хүн. Эцсийн өмчлөгч дээр мөн л энэ гурван хүний нэр байна.

Харин гүйцэтгэх захиралаар нь Тэрбишийн Ерэнбаатар гэх хүн 2021.02.10-нд гүйцэтгэх бүртгүүлжээ.

Эл компани нь:

  • Гэрээгээр өрөмдлөг хийх
  • Цайны газар 
  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
  • Аялал жуулчлал
  • Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Эдгээр чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж буй гэх төлөвтэй байна.

Эл компани ЭТТ ХК-тай хийсэн гэрээнд "Далд уурхайн хайгуулын өрөмдлөг"-ийг дангаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн.

Гэрээнд зааснаар бол "Далд уурхайн хайгуулын өрөмдлөг"-ийг гүйцэтгэгч компанид: 10-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх, 10-аас доошгүй ижил төстэй нүүрсниий орд дээр холбогдох ажил, үйлчилгээ гүйцэтгэж байсан туршлагатай байх гэсэн ерөнхий шаардлага тавьжээ.

"Элгэн"ХХК нь гэрээгээр өрөмдлөг хийх зөвшөөрлөө 2012.04.05-нд авчээ. Тэгэхээр 10-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх шаардлагыг хангасан байна. Харин 10-аас доошгүй ижил төстэй нүүрсниий орд дээр холбогдох ажил, гүйцэтгэж байсан туршлагатай байх шаардлагыг үл хангасан байна.

Тус компани нь нийт гурван тендерт оролцон шалгарч байсан түүхтэй.

  • Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг
  • Тавантолгойн ордын бусад хэсгийн нарийвчилсан хайгуулын өрөмдлөг
  • Тавантолгой ордын Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөг

Дээрх ажлуудын захиалагч нь "Эрдэнэс Таван Толгой" ХК. Тус компаниас 2018, 2019 онуудад гурван удаагийн тендерээр 18.6 тэрбум төгрөг авсан байна.


Хоёр. "ЛИТОПРО" ХХК

2011.05.10-нд байгуулагдсан компани. Чулуунхүүгийн Болдбаатар, Энхбатын Энх-Оргил 2016.12.23-наас эхлэн хувьцааг нь эзэмшиж буй. Мөн сая дурдагдсан өдөр Э.Энхоргил гүйцэтгэх захирлаар бүртгүүлжээ. Геофизикийн судалгаа хийх зөвшөөрлийг 2011.05.10-нд авч байжээ.

Тус компани нь ЭТТ ХК-тай хийсэн гэрээнд "Далд уурхайн хайгуулын цооног геофизик"-ийн ажлыг дангаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн.

Гэрээнд зааснаар бол "Далд уурхайн хайгуулын цооног геофизик"-ийн ажлыг гүйцэтгэгч компанид: 7-оос доошгүй жил цооногийн геофизикийн хэмжилтийн үйл ажиллагаа явуулсан байх ба 10-аас доошгүй жил ижил төстэй нүүрсниий орд дээр холбогдох ажил, үйлчилгээ гүйцэтгэж байсан туршлагатай байна гэсэн ерөнхий шаардлага тавьжээ.

Opendatalab.mn-ээс шүүж харахад, "Эрдэнэс Таван Толгой" ХК-иас 2018 онд зарласан "Ашиглалтын хайгуулын Цооногийн геофизикийн ажил" тендерт оролцоод, хасагдаж байсан түүх байна. Бусдаар бол тендерт оролцож, цооног геофизикийн чиглэлийн ажил гүйцэтгэж байгаагүй бололтой.


Гурав. "ИНЖЕНЕРГЕОДЕЗИ" ХХК

2007.06.12-нд байгуулагдаж байсан. Захиралаар нь Цэрэнбатын Билэг 2007.06.12-нд бүртгүүлж, жилийн дараагаас ах Энхбилгээ болон Чойжилын Цэрэнбат нарын хамт хувьцааг нь эзэмших болсон.

  • Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Усны эрэл хайгуулын судалгаа, цооног өрөмдөх, худаг гаргах, засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох
  • Гадаад худалдаа
  • Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ
  • Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газар зохион байгуулалт
  • Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газрын нөхөн сэргээлт хийх, Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх, Газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх 
  • Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй.

Эл компани нь ЭТТ ХК-тай хийсэн гэрээнд "Далд уурхайн чулуулаг, хөрс, геотехникийн физик механикийн шинж чанар тодорхойлуулах шинжилгээ"-ний ажлыг дангаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн.

Гэрээнд зааснаар бол "Далд уурхайн чулуулаг, хөрс, геотехникийн физик механикийн шинж чанар тодорхойлуулах шинжилгээ"-ний ажлыг гүйцэтгэгч компанид: 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх ба 3-аас доошгүй ижил төстэй геотехникийн шинжилгээ, үйлчилгээ гүйцэтгэж байсан туршлагатай байна гэсэн ерөнхий шаардлага тавьжээ.

Үйл ажиллагаагаа явуулаад 5-аас доошгүй болж буй тул эхний шаардлагыг хангаж байна. Мөн удаах шаардлагыг хангасан байна. Тодруулан хэлбэл, тус компани нь 40 гаруй тендерт оролцож, тавт нь шалгарч байжээ. Шалгарсан тендерүүд нь 2018-2019 онуудад хамаарч байна.


Дөрөв. "ЭС ЖИ ЭС АЙ ЭМ И МОНГОЛИА" ХХК

Тус компани 2012.07.09-нд байгуулагдсан. Тухайн өдрөөс эхлэн "Эс Жи Эс Иненекшн Сервис Лимитед" гэх нэрээр Щвейцарийн иргэн, Ай Эм Эм И Монгол гэх хуулийн этгээд хувьцаа эзэмшиж эхэлсэн. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь БНХАУ-ын иргэн Yan овогтой Yan Lixin.

  • Гадаад худалдаа
  • Бүтээгдэхүүн сорилтын лаборатори, баталгаажуулалт, техникийн хяналт явуулах
  • Тоног төхөөрөмжийг угсрах, үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй.

ЭТТ ХК-тай хийсэн гэрээнд "Нүүрсний техникийн шинжилгээ, нарийвчилсан шинжилгээ"-ний ажлыг дангаар үүрэг хүлээсэн.

Гэрээнд зааснаар бол "Нүүрсний техникийн шинжилгээ, нарийвчилсан шинжилгээ"-ний ажлыг гүйцэтгэгч компанид: 7-оос доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх ба 5-аас доошгүй жил ижил төстэй коксжих нүүрсний орд дээр холбогдох ажил, үйлчилгээ гүйцэтгэж байсан туршлагатай байна гэсэн ерөнхий шаардлага тавьжээ.

Тус компани нь:

  • “Олон элементийн эмиссийн спектрийн шинжилгээ”-ний ажлыг 125,000,000 төгрөгөөр
  • "Асгатын мөнгөний ордын 20тн дээжид лабораторын туршилт хийлгэх" ажлыг 865,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тендерт 2018, 2020 онуудад шалгарч байсан нь Opendatalab.mn-ээс харагдаж байна.

Үүнээс харахад эл компани ЭТТ ХК-ийн гэрээнд тавьсан шаардлагыг 5-аас доошгүй жил ижил төстэй коксжих нүүрсний орд дээр холбогдох ажил, үйлчилгээ гүйцэтгэж байсан туршлагатай байна гэсэн ерөнхий шаардлагыг үл хангасан байна.

Нууцаас гарсан энэхүү гэрээг ЭНД дарж уншина уу.


Бидний өмнө нь нийтэлсэн Ил болсон гэрээ №1: “Бодь интернэшнл” $895.6 саяыг нүүрсээр “бартердаж”, $110 саяыг урьдчилж авчээ контентийг ЭНД дарж уншина уу.

Бидний өмнө нь нийтэлсэн  Ил болсон гэрээ №2: “Бодь интернэшнл” $734.6 саяыг нүүрсээр “бартердаж”, $670 сая хэрхэх нь тодорхойгүй контентийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 13, 2022 09:05

Нямбаатараа Новшнуудаа саяханы газрын тосны хоолойн оффтейк гэрээг ил болгоочээ. Яагаад аваад үлдэв.

Зочин
Зочин
12 сар 13, 2022 10:08

удирдах зөвлөлийн Бага банди хайчсан в

Зочин
Зочин
12 сар 13, 2022 10:08

ЗГ-с УИХ-н гишүүдээс зарлахгүй бол төр цэвэршихгүй . Төрийн 3 өндөрлөгөөс эхлээд МАН АН-ы гишүүд болоод эрх баригчид шүүх прокрор өөрсдийгөө хулгайч биш гэдгээ ард түмэндээ нотлон харуул. Ард түмэн харж бна хүлээж бна. Хэрэв ЗГ УИХ-с зарлахгүй бол худлаа төр цаашид итгэхгүй бна

Isee
Isee
12 сар 13, 2022 11:32

Д�##�д уурхайн хайгуул гэдэг д�##�д�##�сан мөнгө уга�##�т. Одоогоор ил уурхайгаа ч оновчтой ашигл�##�т хийгээгүй байж. Яахаараа ш�##� өөр бие биендээ хөндлөнгийн хян�##�т хийж явах ёстой ажлуудыг багцлаад нэг болгочихсон юм. Гэрээн дээр яг ямар хэмжээний ажил! Нэгжийн үнэ нь тодорхой байж иргэд бусадтай жишиж цавжааг нь харах боломжтой. Одоо бүх гэрээнүүд дээр чиглэл чиглэлийн экспертүүд томилж дүн шинжилгээ хийлгэмээр бна. Миний сонсоноор энэ Элгэн гэж компани 10 гаруй жил ЭТТ дээр худлаа гүйцэтгэл гаргаж мөнгө угаасан гэж сонссон.

Зочин
Зочин
12 сар 14, 2022 00:43

Хэвлэлүүд ингэж ажилламаар юм

Зочин
Зочин
12 сар 14, 2022 10:00

Хохо

зочин
зочин
12 сар 14, 2022 11:50

Инженергеодези ХХК нь сүүлийн үед хамгийн том ажлуудыг шууд авдаг болсон. Оростой нийлж газын хоолой тавих төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл гэх мэт. чавдар маш муу хүн гуйж ажлаа хийлдэг компани.

Уншигч
Уншигч
12 сар 14, 2022 12:57

ГАЗРЫН ГАГНААСААР БАЯЖСАН ХҮМҮҮСЭЭС ХӨРСТ ДЭЛХИЙ ХАРИУГАА АВДАГ ГЭДЭГ

Монгол
Монгол
12 сар 15, 2022 09:21

Нууц гэрээг хэн ил болгодогийг ч мэдэхгүй байж хзн хүнийг новш гээд байж болохгүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button