Б.Жагарын намыг Дээд шүүх бүртгэхээс татгалзав

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн өчигдрийн хуралдаанаар гурван намаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд татгалзаж шийдвэрлэжээ.
Ингэхдээ, Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам (САИНН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн Б.Жагарын өргөдлийг үүсгэн байгуулах өргөдөл, хавсаргасан баримт нь хуульд нийцээгүй гэж үзэв.
Мөн Их Монгол Засахуй Ухаан Нам (ИМЗУН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг хэлэлцээд “Намыг үүсгэн байгуулах хурал зохион байгуулж явуулах газар, хугацааг хоёр сарын өмнө төлөөлөгчдөд мэдэгдсэн байх, 801-ээс доошгүй гишүүнтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна.
Түүнчлэн Ардчилсан Намын Үндэсний Бодлогын хорооны дарга гэх иргэн “АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ҮБХ-ны дарга Т.Мөнхбаярыг бүртгүүлэх” хүсэлт ирүүлжээ.
Хүсэлттэй холбогдуулан Ардчилсан Намын дарга гэх С.Эрдэнэ, Ардчилсан Намын дарга гэх Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр, дэд дарга гэх Б.Гарамгайбаатар, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, нийслэлийн намын дарга гэх Э.Бат-Үүл нар хүсэлт, тайлбарууд, Үндсэн дүрмийн хорооны дарга гэх Х.Ганболд тэргүүтэй 20 гаруй хүний гарын үсэгтэй тус хорооны тогтоолыг ирүүлсэн байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Ардчилсан Намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх намын дотоод маргаан нь шийдвэрлэгдээгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛД НАМ ДУТАЖ ГЭНЭ ККК БИ БОЛОХООР МОНГОЛЫН МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН НЭГДСЭН НАМ БАЙГУУЛЬЯА ГЭЭД МОНГОЛЫХОО БҮХ АРХИЧДЫГ ЦУГЛУУЛЖ 7 ХОНОГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АРХИДААД ЭГНЭЭНЭЭСЭЭ 3 АРХИЧНЫГ ЧАДРУУЛЧИХААД ТЭГЭЭД МОНГОЛЫХОО БҮХ АРХИЧДЫН ГАРЫН ҮСГИЙГ ЦУГЛУУЛААД ОЧТОЛ ПЭЭ ПАА ҮНЭР ТАНАРЫГ НЬ ГАР ЗАЙЛ ГЭЭД ЦАГДАА ДУУДААД ТЭНДЭЭСЭЭ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД ЧААГААД ТЭНДЭЭСЭЭ ДАМЖАА АХИЖ ДЭНЖИЙН 1000 БАРИВЧИЛГААНД ЯВААД ТЭНДЭЭ ЗҮГЭЭР БАЙЖ ЧАДАХГҮЙ ЭМЧИЙХ НЬ ӨРӨӨНД БАЙСАН ЦЭНХЭР СПИРТИЙГ НЬ АВЧ СОРООД МААНЬТАД ОЧСОН.ТЭНД ХАРИН НАМЫХАА ДҮРМИЙГ БОЛОВСРУУЛЖ ХУРЛААРАА БАТАЛСАН ОДОО УДАХГҮЙ СУЛЛАГДААД УС ЦАСАНД ОРООД НАМАА БҮРТГҮҮЛНЭ ЭНЭ БОЛ ТОГЛООМ БИШ БИД 2024 СОНГУУЛЬД НАЙДВАРТАЙ 70 СУУДАЛ АВНА ИЙМ Л БАЙНА МАНАЙ НАМЫГ НЭР БҮХИЙ НЭГЭН ЭРХЭМ ИВЭЭН ТЭГЭЖ БАЙГАА ЮМ ШҮҮ
бичиг цаасаа хуулийн дагуу бүрдүүлж чадахгүй байж яаж нам удирдах гэж байнаа хоосон толгой
ДЭЭД ШҮҮХ МАШ ЗӨВ ШИЙДЖЭЭ
НАМ ЭНЭ ТЭР ГЭЖ ХУЦАХЫН ОРОНД ТАЛБАЙД ОЧИЖ ЖАГСАГЧ НАРТАЙ НЭГДЭЖ ТЭМЦ ..
Zahin neg bandi nam bguulah bolj dee...