Даяар монгол хөдөлгөөнөөс жүжигчин У.Цогтбаярын талаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод болох үйл явдлыг хүргэж байна.
Төрийн ордонд :
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Энканто молл 3 дугаар давхарт EDUTECH center:
10:00 цагт Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхэд, Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар тусгай сургуулийн 20 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, нийгмийн харилцаанд тэгш, хүртээмжтэй оролцох оролцоог дэмжих зорилгоор зугаатай орчинд шинжлэх ухааныг танин мэдүүлэх арга хэмжээг зохион байгуулна.
Мэдээлэл технологийн үндэсний паркийн урд жигүүрийн 1 давхарт:
10:30 цагт “Цахим ур чадвар олгох төв”-ийн нээлтийн арга хэмжээ болно. Тус төв нь иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллах юм.
Үндэсний мэдээллийн төвд:
12:00 цагт Даяар Монгол хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайн жагсагчид, жүжигчин У.Цогтбаяртай холбоотой мэдээлэл хийнэ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.