Нийгэм мэдээ

Турк руу гэр, ус, хөнжил хүргүүллээ

Газар хөдлөлтийн гамшигт өртөөд буй БНТУ, Сири улс руу дэлхийн улс орнуудаас тусламжийн цуваа нэмэгдсээр байна.

Монгол улс эхний ээлжинд аврах, эрэн хайх баг болон мэргэжлийн аврах ажиллагааны төрөлжсөн эмч нар, тусламжийн эд зүйлсийг хүргүүлсэн.

Харин Монголын ард түмний халуун сэтгэлийн хоёр дахь тусламж болох барааг МИАТ ТӨКХ тээвэрлэн хүргэж байна. Тодруулбал, 2,7 тонн ачаа тээвэрлэсэн нисэх онгоц өнөөдөр 10:21 цагийн үед Чингис Хаан ОУНБ-аас Истанбул хотын зүг хөөрчээ.

Тус компани өмнө нь хоёрдугаар сарын 9-нд Истанбул чиглэлийн ОМ161 дугаарт аяллын нислэгээрээ гэр, хөнжил, цэвэр ус зэрэг 12 тонн тусламжийн ачааг тээвэрлэн хүргэсэн.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чаддаг монгол хүн барьж өгөхгүй бол баларсан юм болхо шүү.

Maanag yumnuud ih bainaa
Maanag yumnuud ih bainaa

Гэр их л хэрэгтэй байгаа даа. Байгаа байгаагаараа туслах юм сан.

Холбоотой мэдээ

Back to top button