Ш.Сүрэнжавын нэрэмжит "Тэнгэрийн хүү" наадам болно

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан их найрагчийн нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн улсын наадмыг зохион байгуулах гэж байна.
Наадамд оролцогчид Ш.Сүрэнжав, эх орон, шударга ёс, хүнлэг сэтгэл, залуу нас сэдвийн хүрээнд 3-5 бүтээлээ 2023 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн 18:00 цагт ирүүлнэ.
Тус наадам яруу найраг сонирхогч хүн бүхэнд нээлттэй бөгөөд ирүүлсэн бүтээлүүдийг зохион байгуулагчдын зүгээс томилсон утга зохиол судлаачид, уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулна.
Шалгарсан бүтээлүүдээр эмхэтгэл хэвлүүлэхээс гадна наадмын шилмэл бүтээлүүдийг тэргүүн байр, өргөмжлөл 1,000,000 төгрөг, дэд байр, өргөмжлөл 800,000 төгрөг, гутгаар байр, өргөмжлөл 500,000, тусгай байр Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит шагнал тус тус олгоно.
Наадмын мэдээллийг ЭНД дарж танилцана уу.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уралдаанд оролцохдоо компьютер дээр бичиж явуулах уу.
Голоо цохьсон шагналтай бас сэдэв зааж ч бх шг.жогорхой гж