НИЙГЭМ

Баян-Өлгий: Сураггүй болсон охиныг суулгасан машины бичлэг бий ч, мэдээлэл нь олдоогүй

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн хоёрдугаар гудамжинд иргэн Д.Мөнгөнтуяа нэгдүгээр 18-ны өдрийн 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай бид мэдээлсэн билээ.

Тус охиныг хайх эрлийн ажиллагаа хэрхэж байгаа, сураг гарсан эсэх талаар ээжээс нь утсаар холбогдож тодруулахад "одоо хүртэл сураг чимээ гараагүй, олдоогүй хэвээр хайж байна" гэсэн хариултыг өглөө.

Тухайн өдөр гэрээсээ гарахдаа "Цэвэр рашаан авна" гээд ээж, ах хоёрынхоо зөвшөөрлөөр гарчээ.

Улмаар ээж нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Манай охин гэрээсээ гараад "хоёр найзтайгаа уулзаж байна, жаахан байж байгаад орно" гэж ярьсан. Гэвч тухрайн өдөр ирээгүй. Харин маргааш өглөө нь үүрээр уулзсан гэх хоёр найз нь гэрт орж ирээд "Мөнгөнтуяаг Одмаа гээд эгч нь аваад явсан" гэж хэлсэн. Гэвч ах нь хоёр найзтай нь цуг Одмаа гэх эмэгтэй гэрт очсон ч байгаагүй. Тухайн эмэгтэй Мөнгөнтуяатай уулзаагүй гэж хэлсэн юм билээ. Гэвч дараа нь чат нь олдож н.Одмаа гэх эмэгтэй "энд сууж байна хүрээд ир" гэж зураг явуулаад дуудсан байсан. Дараа нь Одмаа хэлэхдээ "Би Мөнгөнтуяатай уулзсан. Уулзаад Цэнгэл сумын цагдаа болон багийн засаг дарга найзаараа хүргүүлсэн гэсэн" хэмээн ярьсан байгаа юм.

Тэгэхээр олон нийтийн цахим сүлжээнд Д.Мөнгөнтуяатай уулзсан хуурай эгч н.Одмаа гэгч нь эмэгтэй энэ хэрэгт холбоотой хэмээн сэрдэгдээд байв.

Тэгвэл Баян-Өлгий аймгийн цагдаагийн байгууллага энэ хэрэгт холбогдуулан: н.Одмаа болон түүний найзууд гэх Цэнгэл сумын цагдаа, багийн засаг дарга нарыг шалгаж, мэдүүлэг авсан байна. Улмаар тэд охинтой уулзаад аймгийн төвд байрлах "Сансар" хүүхдийн дэлгүүрийн үүдэнд буулгаад явсан нь тогтоогдсон байна. Иймд тэднийг эл хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж буй бололтой.

Учир нь тэд охиныг дэлгүүрийн гадаа орхиод явснаас 5-6 минутын дараа өөр машин ирж аваад явж буй дүрс бичлэг үлдсэн байна. Тухайн машины мэдээлэл, ул мөр олдоогүй нөхцөл байдалтай байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тогтох
Тогтох

Ээ наад хүмүүс чинь л мэдэх юм бишүү дуудаад уулзаад хүргэж өгөөд ...яах гэж дуудсан байхав.

Баяр
Баяр

Удахгүй худууд чинь казах ёсоор гуйгаад ирэх байхдаа, эрэлээ ажиллагаагаа зогсоо гэсэн үг биш шүү сураг ажиг цагдаа нтрээ үргэлжллүүлж байх нь зөв

Зочин
Зочин

Наад хүмүүс чинь юм зохион байгуулдаг хүиүүс юм биш үү эсвэл бэр болгоно гээд хулгайлсан уу суи юм чинь амархан олдоно. Хэн нэгэн санаатай нууж байна

Зочин
Зочин

odmaa gj awgain hiisen ajil munuus mun yum bna todorhoi yum bishvv sn shalgah heregtei

Зочин
Зочин

Хэдэн настай? Насанд хүрсэн үү хүрээгүй юу?

Зочин
Зочин

харамсалтай л байна. олдох болтугай.

Зочин
Зочин

EGUUR.MN. ЯАГААД ХУДЛАА МЭДЭЭДЭЛ ТАРААГААД ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙ УГААГААД БАЙГАА ЮМБЭ. ЭНЭ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ШҮҮ. Б.ОДМАА, ЦЭНГЭЛИЙН ЦАГДАА БАЯРСАЙХАН, БАГИЙН ЗАСАГ ДАРГА БАЯСГАЛАН нар миний гэнэн охинийг залилан авч яваад улаан цайм баригдчаад одоо яаахаа мэдэхгүй 3 лаа орох газраа олохгүй яваа биздээ Энэ нь д би хууртахгүй хэзээ ч салахгүй. доромжил доромжил доромжлох тусам би тэмцнэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

EGUUR.MN Яагаад ийм Худлаа мэдээлэл тараагаад байн Үнэн зөв мэдээлэл хийгээч Энэ хэрэгт Б.Одмаа гэгэд авгай Цагдаа Баярсайхан Багийн дарга Баясгалан ийм тодорхой хэрэгийг үнэн зөв тодорхой шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

EGUUR .MN Үнэн зөв мэдээлэл хийгээчээ Яагаад худалаа мэдээлэл хийгээд байн Энэ хэрэгт Б.Одмаа Цагдаа Баярсайхан Багийн дарга Баясгалан нар тодорхой шүү та 3 ичэж ичэж ????

Зочин
Зочин

Хувилдаж нэг нь буулгасан дүр үүсгээд нөгөөдүүл нь араа нь суулгаад л чвсан бна ш дээ . Ер нь хэрэг дийлэнхдээ ойроос л бдаг юм даа . Санамсаргүй таарсан санаандгүй хэрэг цөөн

Зочин
Зочин

Bayan ulgiiguus ewgvi hereg ih garah yumaa

Зочин
Зочин

Ээ Цагдаа сумын Засаг дарга л Эд нар л хамааралтай. Тэр Одмаа гээд хүүхэн.Сайн шалгах хэрэгтэй шүү дээ.

Хөөрхий минь
Хөөрхий минь

Хайран охин

Zochin
Zochin

Zochin

Зочин
Зочин

ems huuhnuus dodohoo zahirch suraachee tegjheed dan busdaas uu haina haa negdee donahuuchilj yavdaguulee

Gge
Gge

Hasaguud ni hulgaildag bolson ymuu odoo

Холбоотой мэдээ

Back to top button