Сургуулиудад 50 шинэ автобус өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Энэ үеэр нийслэлийн сургуулиудад 50 автобус нийлүүлсэн талаарх мэдээлэл өглөө. Тодруулбал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин сургуулийн автобусны талаар “Моннис” ХХК сургуулийн 75 автобус нийлүүлэхээс өмнө нь 25 автобусыг нийлүүлсэн. Сая 50 автобус нийлүүллээ. Сургуулийн автобусны хуваарилалтыг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас хийсэн. Манай газар хүүхдүүдийн хөдөлгөөн, аюулгүй байдал, эрэлт, хэрэгцээний судалгааг гаргаж, Нийслэлийн Нийтийн тээврийн газарт өгсөн. Сургууль, хүүхдийн тоо, эрэлт хэрэгцээнд үндэслэн Баянзүрх дүүрэгт 10, Сонгинохайрханд найм, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр долоо, Хан-Уул дүүрэгт зургаа, Налайх, Багануур дүүрэгт тус бүр хоёр, Багахангай дүүрэгт нэг автобус хуваарилсан” гэлээ.
Харин Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Дүүргийн Боловсролын хэлтсүүдээс хуваарилсан автобусны замнал болон зорчилт үйлчилгээтэй холбоотой саналуудыг авч, дүүргийн ЗДТГ-т хүргүүлсэн. Дүүргүүд зохион байгуулалтаа хийнэ. Үүнтэй холбоотойгоор зардлыг баталсан төсвийн хүрээнд шийднэ” гэв.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.