Нийгэм мэдээ

Ардын дууны Ж.Нансалмаа таалал төгслөө

Үндэсний Урлагийн Их Театрын ахмад дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Нансалмаа өвчний улмаас таалал төгсжээ.

Тэрбээр Жонон хонгор, Хангал зээр, Зандан шоо, Магнай цагаан хээр зэрэг морины тухай 121 дууг амилуулж олны хүртээл болгосон уран бүтээлч билээ.

Түүний дахин давтагдашгүй авьяас билиг, цуцашгүй хөдөлмөрч, хичээнгүй зан чанар, цээл хоолой Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

зураг

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шүтэн биширч явсан сайхан луучид ингээд л хорвоогийн жамаар бурханы оронд одоод байх юм даа. Наадамаар Нансалмаа гуайн дуун дор морь уралдаж уяаж өссөн дөө. Ум сайн амгалан болтугай

Sededchoijil
Sededchoijil

Жинхэнэ утгаараа "Ардын жүжигчин" тандаа мэхийн хүндэтгэе!

Холбоотой мэдээ

Back to top button