Нийгэм мэдээ

Цагаан сарыг угтаж 24 мянган хүн Улаанбаатар хотыг цэвэрлэж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны А/01 дугаар тушаалаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах тухай” удирдамжийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.888.1 тн хог хаягдал, цас мөс цэвэрлэж, халтиргаа гулгааг арилгав.

Их цэвэрлэгээнд Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүд, Нийслэлийн харьяа байгууллагууд, Инженерийн хангамжийн болон гэрэлтүүлгийн ашиглагч байгууллагууд, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагуудын нийт 7497 аж ахуй нэгж, байгууллагын 24310 ажилтан, албан хаагчид нийтийн эзэмшлийн 513,828.194 мкв талбайгаас 888.1тн хог хаягдал, цас мөс цэвэрлэж, халтиргаа гулгааг арилгав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button