Нийгэм мэдээ

Орон нутгийн Тавантолгойн нүүрсийг дуудлага худалдаагаар заржээ

Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд “Тавантолгой”ХК нь уурхайгаас олборлосон нүүрсийг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1, 197.2 дахь хэсэгт заасны дагуу худалдан авагч аж ахуй нэгжүүдэд үнэ хаялцуулах нээлттэй дуудлага худалдааг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр анх удаа зохион байгуулж 100.000тн нүүрсийг 173.3 ам доллараар борлууллаа.

Өмнөх жилүүдэд уурхайн ам нөхцөлөөр 1 тонн нүүрсний үнэ 100 хүртэл ам доллароор худалдаалж байсан бол энэхүү дуудлага худалдаагаар 1 тонн нүүрсийг БНХАУ-ын Ганц мод боомтын хил нөхцөлөөр 173.3 ам доллар хүргэж дуудлага худалдаа амжилттай боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-19 10:01

сайхан байна амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button