Нийгэм мэдээ
Х.Баттулгын АН Л.Гантөмөрт “тахимаа өгөв”

АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрт Х.Баттулга талын АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал намын байр, хэрэг эрхлэх газраа хүлээлгэн өгчээ.
Ингэснээр С.Эрдэнийн талд явагдсан сунгаа бүрийг эсэргүүцэж ирсэн И.Мөнхжаргал тэргүүтэй Х.Баттулга талын АН-нхан Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрөв. Угтаа энэ АН-ынхан урьд мөн даргын сунгаа явуулж, түүнд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрөө ялалт байгуулж байв.
Өдгөө С.Зориг агсны хөшөөтэй АН-ын хуучин байр Л.Гантөмөрт очлоо. Түүнийг УДШ-ээс АН-ын даргаар бүртгээд буй.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баттулга нэг л өдөр өөр юм яриад, "ял"-аа найма##цах гээд давхина даа !!!
Бат##га амархаан худ##даад авчих байлгүй харж л байя даа
з##уу даргад амжилт хүсье одоо ажлаа санй явуулаарай 2024 онд болох сонгуульд гайгүй хүмүүс сонгож аваарай амражарг## баярцогт нарантуяа уянга нар хүмүүст тщих үнэлэгддэг шүү
Amjilt husey
Эрдэнээ Шорон шааваа хөөрхий
Ингэж учираа олцгоосон нь дээрээ.
Эрдэнэ хөөрхий ганцаараа үлдлээ тэгэх ёстой байсан юм
Нэг айхтар, юм л бол төрхөмдөө гүйгээд олддоггүй монгол хүүхэн шиг тамга эргэж ирээ юү? За, овоо доо. Намын дарга хэн байг хамаагүй. Хужаа ч байсан яахав. Хамгийн гол нь энэ нам нэг л удирдлагатай болох хэрэгтэй.