УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Төрийн гурван өндөрлөг ахмадуудаа хүндлэн золгоно

Сар шинийн баярын өдрөөр Төрийн гурван өндөрлөг ахмадуудаа хүндлэн золгодог уламжлалтай билээ. Гэвч 2019 оноос хойш буюу өнгөрсөн гурван жилийн хугацаанд цар тахлын улмаас хойш Төрийн гурван өндөрлөг золголт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа хамгийн сүүлд төрийн золголт хийсэн гэсэн үг.
Тэгвэл XVII жарны "Үзэсгэлэнт бологч” хэмээх туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар ахмадуудаа хүлээн авч, хүндлэн золгоно.
Мөн төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болсон Төрийн Есөн хөлт, цагаан туганд хүндэтгэл үзүүлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүрэлсүх ээ, занданшатар аа, оюун эрдэнээ та " битгий жүжиг таьтж даруухан хувцаслацгаа...... зүгээр л энэ ертөнцийн хамгийн баячууд гэдгээ үзүүлцгээ..... ингэж хоёрын хооронд хэлбэрдэх муухай.... гурвуулаа та гурав нүүрсний гэрээтэй квоттой илсэн үү идсэн ууснуу уусан ийм л байна юу шнэн тэр үнэн
Beetsiisen communist uud
Төрийн гурван өндөрлөг гэхээ болимоор юм байгаан. Энд чинь ерөнхийлөгч биш дээд шүүхийн дарга байх ёстой.
Хүрэлсүх таяг тулсан ум шиг харагдаж бна