УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайдтай АН-ын дарга Л.Гантөмөр уулзжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.02.20/ АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг хүлээн авч уулзан амжилт хүссэн байна.

Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар оролцож улс төр, эдийн засаг, парламентын засаглалыг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцжээ.

Энэ үеэр Ерөнхий сайд МАН-ын Монгол, АН-ын Монгол, ХҮН-ын Монгол гэж байхгүй. Нэг л Монгол Улс бий. Тиймээс улс орноо гэр гэж зүйрлэвэл тооно тулж байгаа хоёр баганын нэг болох Ардчилсан намын удирдлагын маргаан шийдэгдлээ. Өнгөрсөн 30 жилийн улс төр, эдийн засгийн алдаа оноог МАН, АН хамтдаа эргэн дүгнэж, алдаа, оноогоо засаад урагшлах ёстой. Цаашид Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, тогтолцооны гажуудлыг засахад чиглэсэн Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж байгаа. АН-ын дарга эдгээр асуудалд санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна" гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button