Улс төрийн мэдээ

Хуулийн төсөл: ₮86 тэрбумын авлагатай Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгана

Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар "Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Тус хуулийн төслийн зүйл заалтыг харвал, өдгөө мөрдөгдөж буй хуулийн 5.3.19 дэх "Хөдөө аж ахуйг дэмжих сан" гэсэн заалтыг хасах агуулгатай байна. Өөрөөр хэлбэл Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгахаар тус хуулийн төсөлд тусгажээ.

Одоогоор Засгийн газрын нийт 25 тусгай сан байна.

Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төслийн гол үзэл баримтлал нь, Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, оронд нь "Хөдөө аж ахуйн корпораци" хэмээх ТӨХХК (Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани) байгуулах тухай юм байна.

Гэвчиг Хөдөө аж ахуйг дэмжих сан нь 2022 оны хэмжээнд л гэхэд нийт 86 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төвлөрүүлэх шаардлагатай байгаа аж. Үүнийг ТӨХХК статустай болгосны дараа хуулийн дагуу эргэн төвлөрүүлнэ гэж Засгийн газраас үзжээ.

"Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК нь 43 хүний орон тоотой ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл одоо тусгай сан хэлбэрт нь 72 хүн ажиллаж буйг ийн цомхотгохоор төлөвлөжээ.

Хөдөө аж ахуйн санг анх Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Мал хамгаалах санг нэгтгэх замаар байгуулж байсан.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button