Улс төрийн мэдээ

УИХ-д танилцуулсны дараа Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх хуультай

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ХНХ-ын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тодруулбал, хоёрдугаар сарын 7-нд хүсэлтээ УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлээд "Холбогдож буй хэргээ шударгаар шалгуулж, шийдвэрлүүлнэ" хэмээсэн.

Харин гуравдугаар сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар түүний хүсэлтийг хэлэлцэж, сайдаас чөлөөлөхийг нь дэмжээд байгаа юм. Үүний дараа ХНХ-ын дараагийн сайдад горилогсдын нэрс мэдээлэгдэж эхэлсэн.

Тэгвэл, маргааш буюу гуравдугаар сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар шинэ сайдын асуудлыг хэлэлцэх эсэх нь анхаарал татаж байна.

Засгийн газрын тухай хуулийн 23.2 дахь хэсэгт "Засгийн газрын гишүүнийг Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны үндсэн дээр томилж, огцруулж, чөлөөлнө. Ингэхдээ захирамж гаргана" хэмээн заасан байдаг.

Энэ дагуу бол эхлээд УИХ-ын чуулганы хуралдаанаар Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөхөөр болсон тухайгаа Ерөнхий сайд танилцуулах ёстой. Дараа нь албан ёсоор захирамж гаргана. Ингэснээр дараагийн сайдын асуудлыг хэлэлцэж эхлэх хуультай байна.

Гэвч өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайдаас чөлөөлөхөд УИХ-д танилцуулаагүй.

Энэ кэйсийн дагуу өрнөнө гэвэл, дараагийн сайдыг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар томилоод, чөлөөлөгдөж буй болон томилогдож байгаа сайд нарын асуудлыг нэг зэрэг УИХ-ын чуулганд танилцуулах хувилбар байж болох юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-21 14:03

ЭНЭ ОРЧИН ЦАГИЙН ОЧИРБАТЫН ХУВИЛБАР БАРЗГАР НҮҮРТЭЭ ЧИ НӨГӨӨ БҮГД ХУЛГАЙЧ АДИЛХАН ХАЛХЫН ШОРОНГИЙН НААРАН ДЭЭР ЗЭРЭГЦЭЭД ХЭВТИЙ ГЭДЭГ АЛДАРТ ҮГЭЭ Л ХЭЛЭЭД БАЙ ҮНЭН БҮГДЭЭРЭЭ Л ХУЛГАЙЧ НАР ШҮҮ АДИЛХАН ХЭРЭГ ХАМУУДАА ХЭЛЧИХЭЭ ХЭВЛЭЛД ЯРИЛЦЛАГА ӨГӨӨД ШУУГИАН ТАРЬ ТЭГВЭЛ ДАРААГИЙН ТӨРӨЛДӨӨ ИЛЖЛИГ Ч БОЛЖ ТӨРӨХ ЮМ БИЛ ҮҮ? ХЭН МЭДЛЭЭ ГӨР ГӨР БАС ДАХИН ГӨР ГАНЦААРАА ГҮРИЙСНИЙХЭЭ ГОРЫГ АМССАН ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТЭНЭГ ХҮН ЖАСТЫН БАТХҮҮ БАЙНА ЭНЭ МААНАГ ШОРОНД НҮД АНИНА ГҮЙЦЭЭ

Зочин
Зочин
2023-03-21 14:22

Д�##�д ор

Hayanaas
Hayanaas
2023-03-21 16:04

Nuursnii hulgach nar, avilgach naras BUGDIUG GISHUUNEES CHUL7ULUUD SHALGUUL!!!

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button