Хүн төрөлхтөн 62 жилийн өмнөх энэ өдөр анх удаа сансарт ниссэн

Хүн төрөлхтөн 62 жилийн өмнөх энэ өдөр сансарт ниссэн түүхэн өдөр тохиож байна. Тодруулбал, ЗХУ-ын Юрий Гагарин 1961 онд сансарт ниссэн байдаг.
Тэрээр Восток 1 хөлгөөр Байконурын нисэх буудлаас хөөрч, тойрог замд нэг цаг 48 минут болсны дараа эх дэлхийд газардсан. Ингэхдээ Оросын баруун бүсийн Энгельс хотын орчимд шүхрээр газардаж байв.
Гагарины нислэг амжилттай болсон нь түүнийг дэлхий даяар алдаршуулсан. Москвагийн Улаан талбайд олон сая хүн цуглаж, баяр хүргэж, угтаж авч байсан дүрст бичлэгүүд олон жилийн турш архивлагдаж мөнхөрсөн билээ.
Энэ нь ЗХУ сансрыг эзэгнэх чиглэлд тэргүүлэх хамгийн том алхам байв. Хэдийгээр ЗХУ задарсан ч тэд сансрын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа зогсоосонгүй. Одоо ч АНУ-тай өрсөлдсөөр байгаа.
Оросууд сансарт хүн нисгэхээс урьтаж 1957 онд Спутник нэртэй хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хөөргөж байсан түүхтэй.
Өнгөрсөн 62 жилийн турш эрчээ авсан уг салбар одоогоор анхны сансрын аяллыг хийх багаа бүрдүүлэн, нисэх бэлтгэл ажлыг АНУ-д хийж байна.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
70-80-аад онд энэ өдөр сургуулийн пуужингийн аварга шалгаруулах тэмцээн болдог байж билээ. Шөнөжин ватум цаасаар пуужин хийж нисгэгч, шүхрийн хамт дотор нь чихээд шувууны бууны сумыг задалж үрлийг нь асгаад дарийг нь багасгаж таглаад пуужин бэлэн.Шүүгч багш нисэлтийн цагийг харж уралдуулдаг байлаа. Сайхан дурсамж үлджээ.
Гүррагчаа баатардаа энэ өдрийн халуун мэнд хүргэе!