ДЭЛХИЙ

Монгол цэргүүд Суданд зэвсэглэсэн этгээдүүдтэй нүүр тулж, иргэдийн амийг аварчээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад хүнсний хомсдол үүсэж энгийн ард иргэдийн амьдрал ядуурал, өлсгөлөнд нэрвэгдэн, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны Зүүн секторын нутаг дэвсгэрт “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-өөс хүмүүнлэгийн ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсээр байна.

Монгол Улсын цэргийн багаас Зүүн секторын “Бор” сууринд үүрэг гүйцэтгэж буй мотобуудлагын ротын бие бүрэлдэхүүн энэхүү “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-ийн цувааг хамгаалах үүргийг гүйцэтгэж байгаа юм.

Энэ сарын 01-06-ны өдрүүдэд “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-ийн хангалтын цувааны 3 дугаар цувраа болох 132 нэгж ачааны авто машин Бор-Юүай-Бор суурингийн чиглэлд алслагдсан суурин, тосгодод хүмүүнлэгийн тусламжийг хүргэх зорилгоор мотобуудлагын ротын хамгаалалтын бүрэлдэхүүний удирдлагад Этиоп улсын мотобуудлагын батальоны хамгаалалтын бүрэлдэхүүн хамтран үүргээ амжилттай гүйцэтгэлээ.

Бие бүрэлдэхүүн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр үндсэн үүргээ амжилттай дуусгаж байнгын байрлал руу Юүай-Бор суурингийн чиглэлд цуваа хөдөлгөөн үйлдэж эхэлсэн бөгөөд маршрутын дагуух Гадианг сууринг өнгөрөн 27 километр орчим явж байх үед уг хүмүүнлэгийн цуваа руу орон нутгийн 20 гаруй зэвсэглэсэн этгээдүүд зам дагуух бутан дундаас чиглэсэн буудлага хийсний улмаас орон нутгийн гэрээт жолоочийн ачааны авто машин дээр дайгдаж явсан энгийн 3 иргэн шархадсан бөгөөд зэвсэгт этгүүдүүд дээрэмдэх ажиллагаа явуулахыг завдсан юм.

Энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын ротын хамгаалалтын бүрэлдэхүүн буун дууг сонссон даруйд цагийн байдал үүссэн хэсэгт яаралтай очин шуурхай хариу арга хэмжээг авч хамгаалалтыг зохион байгуулсны үр дүнд халдлага үйлдсэн этгээдүүд зугтсанаар уг халдлагыг амжилттай зогсоосон юм.

Түүнчлэн шархадсан иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлж, амь насыг нь аварлаа. Үргэлжлүүлэн “Бор” суурингийн “Сүбээдэй” баазаас нэмэлт эргүүлийн бүлгийг томилж, орон нутгийн эмнэлгийн татан гаргалтын бүлэг, цагдаагийн хамт цувааны аюулгүй байдлыг хангах, цагийн байдлыг тогтоох зорилгоор шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ба шархадсан иргэдийг орон нутгийн эмнэлэг рүү амжилттай татан гаргасанд "UNMISS" ажиллагааны Зүүн секторын болон “Дэлхийн хүнсний хөтөлбөр”-ийн удирдлага мөн цуваанд явж байсан хүмүүнлэгийн ажилтнууд, жолооч нар баярласнаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД

Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт өргөж яваа Цэргүүддээ баяр хүргэе.
Энэ ЗХЖШ-ынхан олон нийтэд хүргэж байгаа мэдээллээ арай энгийнээр бичиж болдоггүй юм уу? Уншихад нээх төвөгтэй. Тэр албаны үг энэ тэрээрээ тэр цэргийн байгууллага дээрээ л хоорондоо ярьдаг юм байгаа биз.

Уншигч
Уншигч

Mongol erchyyddee bayar hurgej az jargal eruul enh amjilt sain saihan buhniig husen erooe..
Ta byhendee hairtai shyy... Bolgoomjtoi baigaarai

Зочин
Зочин

Манай хэдэн архаг архичин офецерүүд архиныхаа халуунд л зоригоо чангалсан аа нээх сайхархаж бардуул онгирч бах шив дээ хааа хааа хаа Архичин офецерүүдаа гэж

зочмн9зочимаа
зочмн9зочимаа
Reply to  Зочин

Чи яасан муухай хар санаатай хүн бэ эр хүн гэдэг чинь чам шиг атаархгч новш биш Цэрэг хүн гэдэг чинь чам шиг хов яринч эм хошуут биш шүү

Холбоотой мэдээ

Back to top button