Нийгэм мэдээ

Мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүж эхэллээ

"Gobi bear” төслийн удирдагч Харри Рейнольдс 2005 оноос жил бүрийн хавар, намар Монголд ирж, говийн баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүдэг байсан нь коронавирусийн улмаас завсарлаад байв.

Тэгвэл энэ сард “Gobi bear” төслийн багийнхан Монголд ирж, мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүхээр Говийн их дархан цаазат газрыг зорьжээ.

Энэ жил Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн профессор Андреас Зедроссер, Жерри Белант болон ХААИС, “Мазаалай хамгаалах сан” ТББ, ГИДЦГ-ын "А" бүсийн хамгаалалтын захиргаа, ШУА-ийн хамтарсан баг мазаалайн судалгаанд оролцож байгаа аж.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button