Норвегид дэлхийн хамгийн урт дугуйн нүхэн гарцыг нээлээ

Норвегийн баруун эрэгт орших ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн үзэсгэлэнт Берген хотын Ловстаккен уулын ёроолоор гурван км урттай дугуйн болон явган хүний нүхэн гарцыг хийжээ.
Уг нүхэн гарцыг энэ сарын 15-ны өдөр гэр бүлийн спортын өдөрлөгөөр нээсэн байна. Төрийн санхүүжилтээр хийсэн эл төслийг дунджаар 29 сая ам.доллароор бүтээн байгуулжээ. 101.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий гэсэн үг юм.

Унадаг дугуйгаар хонгилыг дамжин өнгөрөхөд 10-аас бага минут зарцуулах бол явганаар 40 орчим минут явах ажээ. Хонгилын цонхгүй, нэгэн хэвийн дүр төрхийг арилгахын тулд олон төрлийн инсталляцууд, өөр өөр өнгөний уусмал, гэрэлтүүлэг ашигласан байна.

Хонгилын орц болон гарцын бага зэрэг муруйлтаас бусад тохиолдолд хонгил нь төгс шулуун хэлбэртэй ажээ. Хонгил нь 3.5 метр өргөн дугуйн зам, алхагч болон гүйгчдэд зориулсан 2.5 метр өргөн хоёр эгнээтэй юм байна.

Туннелийн дундуур атлетикийн замтай адил цэнхэр резинэн шалыг тавьжээ. Энэ нь асфальтан дээгүүр алхахаас илүүтэй тааламжтай байдлыг бий болгодог ажээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bogd uulaa